МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД 10 ӨРХИ
ЙГ ХАМРУУЛЛАА
Сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Хөгжлийг түүчээлье” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан малжуулах төслийн хүрээнд иргэдээс ирсэн 27 хүсэлтийг хүлээн авч удирдлагын багийн хурлаар хэлэлцүүлж 10 өрхийг сонгон малжуулах төсөлд хамруулж, эргэн төлөгдөх нөхцөлтэй 3 жилийн гэрээ байгууллаа.
Аймаг сумын Аварга малчидтайгаа хамтран сонгогдсон өрхийн 4 өрхөд 60 толгой, 6 өрхийг 30 толгой малаар малжууллаа.
Тус төсөл нь өрхийн орлого нэмэгдүүлэх, амьжиргааны түвшин дээшлүүлэх зорилготой юм. Энэ төсөлд огт малгүй болон цөөн малтай малчид, төрийн албан хаагч, залуу гэр бүл, орлого багатай иргэд хамрагдаж байна.
30 толгой малд хамрагдсан иргэд
Авах малчин-Б.Ганчимэг, өгөх малчин- Сумын аварга малчин Б.Наранбаатар/ Бумбат баг/
Авах малчин-Б.Батсүх, өгөх малчин-Сумын аварга малчин Ц.Мөнхзоригт/ Бумбат баг/
Авах малчин-Р.Майдарсүрэн, өгөх малчин- Сумын аварга малчин О.Гантулга/ Цахт баг/
Авах малчин- А.Үүрцайх, өгөх малчин Сумын аварга малчин Д.Цэндээ/ Дэрст баг/
Авах малчин- А.Алтанцэцэг, өгөх малчин Сумын аварга малчин Б.Одбаяр/Дэрст баг/
Авах малчин- Б.Батжаргал, өгөх малчин Сумын аварга малчин Ц.Үүрцайх/Дархан баг/
60 толгой малд хамрагдсан иргэд
Авах малчин-Ж.Галбадрах, өгөх малчин-Аймгийн аварга малчин Г.Дэлгэрдалай, Аймгийн аварга малчин н.Баттулга/ Бумбат баг/
Авах малчин- Я.Оюунцэцэг, өгөх малчин-Аймгийн аварга малчин, алтан тугалын эзэн О.Бадрал, Сумын аварга малчин О.Машлай/Цахт баг/
Авах малчин-Н.Оюунбаатар, өгөх малчин- Улсын аварга малчин Б.Доржсүрэн, Аймгийн аварга малчин Б.Баттогтох /Цахт баг/
Авах малчин- Б.Мишиг-өгөх малчин- Улсын аварга малчин Б.Балган, Аймгийн аварга малчин Б.Сэнгэдорж

Сэтгэгдэл үлдээх