Бүрэгхангай сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан М.Мөнхзул миний санаачилгаар 2025-2026 оны хичээлийн шинэ жилд сурах бичиг номын хүрэлцээ улсын болон аймаг, сумын хэмжээнд хүрэлцээ муу байгаа бөгөөд өндөр үнэтэй зах зээлд борлуулагдаж байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн зорилтот өрхийн болон хагас, бүтэн өнчин хүүхдүүд номоо авч чадахгүй хүндрэлтэй байдал үүссэнээс үүдэн номын багц аянг өрнүүлэхээр санаачлан эхэлсэн. Номын багц аянг 20 хоногийн хугацаанд өрнүүлж энэ сарын 30-ний өдрөөр тасалбар болгож А PLUS.MN сайтаас захиалж авсан багц номоо хүүхдүүдээ гардуулан өглөө.

Сэтгэгдэл үлдээх