Засаг дарга

Мэндчилгээ

Image

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагчид, оюутан залуус Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд өргөн дэвшүүлье.
Эрдэм номын их өргөөнийхөө үүдийг нээж, шинэ мэдлэг, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ амжилтын гараагаа эхлүүлж буй нийт сурагч, багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрдэм номын зам дардан,
Ирээдүйн хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай
Э.ЭРДЭНЭБУЛГАН
Бүрэгхангай сумын Засаг дарга

МЭНДЧИЛГЭЭ

Image

Шинэ бүхний эхлэл шинэ жилээ угтахаар халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ он солигдох торгон мөчийг сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй шинэ ондоо хайр хүндлэлээр бялхаж, амжилт бүтээлээр оргилж, урам зоригоор бадарч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
🎊 Учран золгож байгаа шинэ жил Бүрэгхангайчууд бидэнд оюуны их хөгжил, эв нэгдэл, их бүтээн байгуулалт, эрс шинэчлэл, сэргэлтийг авч ирж Бүрэгхангай нутаг минь өөдлөн дэвжих болтугай.