Эрүүл, мэнд боловсрол

УНДНЫ УСНЫ ХУДГУУДАД ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

Image

Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран 1, 2, 3, 4 дүгээр хорооны ундны усны худгуудад цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.
Иргэдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор дээрх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж дууссан бөгөөд ундны усны худгууд хэвийн ажиллаж байна.
Иргэд та бүхэн ундны усны эх үүсвэрээ хайрлан хамгаалж, худгийн орчимд хог хаягдал болон бохирдол үүсгэхгүй, усаа ариг гамтай хэрэглэхийг анхаарна уу.
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ОНХС-ИЙН 10 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН АЖИЛЛАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛЛАА

Image

Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах хүрээнд шаардлагатай ширээ, сандлыг шинэчиллээ.

Платинум Ланд ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдын амралтын өрөөг иж бүрэн тохижуулан, Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

Image

Эрүүл мэндийн төв үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Платинум Ланд ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдын амралтын өрөөг иж бүрэн тохижуулан, Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

ХҮҮХДҮҮДИЙН ШҮДНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Image

Бүрэгхангай сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ц.БАДРАЛ” сан, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран 2026 оны 05 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд 0–18 насны хүүхдүүдэд зориулсан шүдний үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд сумын зүгээс 6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, нийт 8 эмч ажиллан цэцэрлэгийн 69, Ерөнхий боловсролын сургуулийн 369 буюу нийт 438 хүүхдийг амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамруулав.

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Image

Бүрэгхангай сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв болон Орхон аймгийн “Баянөндөр Мед” нэгдсэн эмнэлэг хамтран 2026 оны 05 дугаар сарын 23–24-ний өдрүүдэд ахмад настнуудад зориулсан нарийн мэргэжлийн эмчийн үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ, зөвлөгөөг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд нийт 446 иргэн үзлэг, оношилгоонд хамрагдсанаас 404 нь ахмад настан байлаа.

АХМАД НАСТНУУДАД ЗОРИУЛСАН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Image

Бүрэгхангай сумын Засаг даргын “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудад зориулсан үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо 2026 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд зохион байгуулагдаж байна.
Үзлэгээр зүрх, мэдрэл, дотор, мэс засал, уламжлалт, эх барих эмэгтэйчүүд, ЭХО чиглэлийн үзлэг, зөвлөгөө үзүүлж, шаардлагатай иргэдэд нарийн мэргэжлийн оношилгоо хийж байна.

🦷 ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

Image

Бүрэгхангай сумын Засаг даргын “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ц.БАДРАЛ” сан болон Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар хамтран 0–18 насны хүүхдүүдэд зориулсан шүдний үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг 2026 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Насан туршийн боловсролын төвд хийж байна.
👨‍⚕️👩‍⚕️ Нийт 8 эмч ажиллаж байгаа бөгөөд хүүхдүүдэд:
• Шүдний үзлэг
• Цоорлын эмчилгээ, ломбо
• Ховил битүүлэх хамгаалалтын ломбо
• Фторт түрхлэг
• Цоорол зогсоох хар түрхлэг
• Шүд авалтын үйлчилгээ үзүүлж байна.
📍 Эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг уриалж байна.

АХМАД НАСТНУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨГ ҮЗҮҮЛНЭ

Image

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
“ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар болон Орхон аймгийн "Баянөндөр Мед" нэгдсэн эмнэлэг хамтран ахмад настнуудад зориулсан нарийн мэргэжлийн эмчийн үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ, зөвлөгөөг 2026 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Үзлэгээр ахмад настнуудад:
• Зүрх
• Мэдрэл
• Уламжлалт
• Эх барих, эмэгтэйчүүд
• Мэс засал
• Дотор
• ЭХО чиглэлийн үзлэг, эмчилгээ, зөвлөгөө үзүүлнэ.
Мөн шаардлагатай ахмад настнуудад:
• Тархины судасны доплер шинжилгээ
• Зүрхний цахилгаан бичлэг
• Хиймэл оюун ухаанд суурилсан умайн эсийн шинжилгээ зэрэг нарийн мэргэжлийн оношилгоо, үйлчилгээ хийгдэнэ.
➕ Нэмэлтээр хүүхдийн эмчийн үзлэг зохион байгуулагдана.
📍 Үзлэг, эмчилгээ Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд ажлын цагийн хуваарийн дагуу явагдана.
👨‍⚕️ Монгол Улсын Хүний гавьяат эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Л.Ганболд, Монгол Улсын Хүний гавьяат эмч, мэс заслын эмч Б.Батсүх нараар ахлуулсан эмч нарын баг ажиллана.
Ахмад настнууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Шүдний үзлэг, эмчилгээ хийгдэнэ

Image

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
“Ц.БАДРАЛ” сан болон Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар хамтран 0–18 насны хүүхдүүдэд зориулсан шүдний үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг 2026 оны 05 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тус үзлэг, эмчилгээнд байнгын болон сүүн шүдний өнгөц, дунд, гүн цоорлын ломбо, ховил битүүлэх хамгаалалтын ломбо, фторт түрхлэг, цоорол зогсоох хар түрхлэг, шүд авалтын үйлчилгээ хийгдэнэ.
Үзлэг, эмчилгээ Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд ажлын цагийн хуваарийн дагуу явагдана.
Нийт 8 эмч ажиллах тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг уриалж байна.

📌 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ГАЛ ТОГООНЫ АГААРЖУУЛАЛТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Image

Сумын Эрүүл мэндийн төвийн гал тогооны агааржуулалтын ажлыг “Эйр Про Эрдэнэзул Инженеринг” ХХК амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 9,500,000 төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлсэн бөгөөд гал тогооны орчны агаарын чанар сайжирч, ажиллах нөхцөл илүү эрүүл, аюулгүй боллоо.

👏 Ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэсэн хамт олонд талархал илэрхийлье.