Хөдөлмөр нийгмийн хамгаалал

МЭРГЭЖИЛ ОЛГОХ ГОО САЙХНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Image

2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мэргэжил олгох гоо сайхны сургалт зохион байгуулагдах тул сонирхсон иргэдийг хамрагдахыг урьж байна.
📌 Хамрах хүрээ:
Хөдөлмөрийн насны ажилгүй иргэд
📌 Чиглэл:
Гоо сайхны мэргэжлийн анхан шатны сургалт
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг:
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс лавлана уу.
📱 Холбогдох утас: 99859435

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслийн хүрээнд 2026 онд Бүрэгхангай сумаас дараах иргэд санхүүгийн дэмжлэгт хамрагдлаа.

Image

• Аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд:
Дархан багийн иргэн Даваажавын Дарьсүрэн – Оёдол, эсгүүрийн чиглэлээр 10.0 сая төгрөг
Дархан багийн иргэн Дагвын Давааням – Авто засвар, дугуй засварын хосолсон үйлчилгээний чиглэлээр 10.0 сая төгрөг
Дархан багийн иргэн Чинзоригийн Ичинхорлоо – Цайны газрын үйл ажиллагаа явуулах чиглэлээр 9.0 сая төгрөг
Дархан багийн иргэн Эрдэнэтуяагийн Хулан – Гар урлалын чиглэлээр 10.0 сая төгрөг
• Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд:
Дархан багийн ахмад настан Гарамжавын Ганболд – Хүнсний ногоо тариалах чиглэлээр 10.0 сая төгрөг
Дархан багийн ахмад настан Маналын Ургаацэцэг – Оёдлын чиглэлээр 7.0 сая төгрөг
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд:
Дархан багийн иргэн Лхагважавын Ууганбаяр – Дугуй засварын чиглэлээр 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт тус тус хамрагдсан.
Нийт 7 иргэн 66.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдан өрхийн орлогоо нэмэгдүүлж, тогтвортой хөдөлмөр эрхлэн ажиллаж байна.

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Image

Сайн үйлс хэзээд үнэ цэнтэй байдаг.
Бид хамтдаа нэгэн өрхийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадна.
Бүрэгхангай сумын БУМБАТ багийн иргэн
Зэвэгийн ДУЛАМСҮРЭН -гийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, хашаа, байшинтай болоход дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү сайн үйлсийн аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.
🤝 Таны өгсөн багахан тус ч хэн нэгний амьдралд
том гэрэл гэгээ авчирна.
💳 ХАНДИВЫН ДАНС
ХААН БАНК
IBAN: 63000500 5274212122
Данс эзэмшигч: Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн Д.Оюунгэрэл, Б.Үүрийнтуяа
❤️ Сэтгэлийн дэм бүхэн үнэ цэнтэй
👉 Хамтдаа тусалцгаая!

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ, арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Image

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН
Бүрэгхангай сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг дэмжих МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ, арга хэмжээ зохион байгуулагдлаа.
🔹 Малжуулах төсөлд хамрагдсан төрийн албан хаагчид:
• А.Ганчимэг /ЗДТГ – Хүний нөөц, хөгжлийн бодлогын мэргэжилтэн/
• Б.Баярцэцэг /“Нархан” цэцэрлэг – бүлгийн багш/
• Б.Батсүрэн /ЕБС – дизайн технологийн багш/
• Б.Булганчимэг /ЭМТ – эм зүйч/

🏡 ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРӨӨР 5 ӨРХ ИЖ БҮРЭН ГЭРТЭЙ БОЛЛОО 🏡

Image

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН
Бүрэгхангай сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зорилтот өрхүүдэд 5 иж бүрэн гэр олголоо.
🔹 Гэржүүлэх төсөлд хамрагдсан өрхүүд:
• Бумбат багийн иргэн Д.Даваадорж
• Бумбат багийн иргэн Ц.Бат-Өлзий
• Цахт багийн иргэн А.Булганбаатар
• Дэрст багийн иргэн Ц.Болд-Эрдэнэ
• Дархан багийн иргэн Ч.Батбаяр

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл зарлагдлаа.

Image

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл зарлагдлаа.
Дараах бичиг баримтыг бүрдүүлэн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлнэ үү
1.Төсөл
2.Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар
3. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
4. Өргөдөл
5. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Холбогдох утас: 99859435

Сургалт зохион байгуулагдлаа

Image

“Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” ХАБЭА-н сарын аяны хүрээнд төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга М.Дэлгэрмаа “ХАБЭА-н тухай хууль”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд”, “Ажлын байрны стресс” сэдвээр, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Ц.Энх-Амгалан, тэтгэвэр, тэтгэмжийн хяналтын улсын байцаагч Ж.Мичидмаа, нийгмийн хамгааллын улсын байцаагч Г.Баярмагнай нар “Нийгмийн даатгалын тухай” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

Сургалт зохион байгуулагдлаа

Image

“Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” ХАБЭА-н сарын аяны хүрээнд газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа.
Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга М.Дэлгэрмаа “ХАБЭА-н тухай хууль”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд” сэдвээр, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Ц.Энх-Амгалан, тэтгэвэр, тэтгэмжийн хяналтын улсын байцаагч Ж.Мичидмаа, нийгмийн хамгааллын улсын байцаагч Г.Баярмагнай нар “Нийгмийн даатгалын тухай” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Сургалтад “Өгөөж түрүү” ХХК, “Хөх чулуу” ХХК, “Төлүүжин” ХХК, “ТӨСД” ХХК-ийн удирдлага, ажилтнууд хамрагдлаа.
Уг сургалтыг санаачлан, тохь тухтай орчинд зохион байгуулсан “Өгөөж түрүү” ХХК-ийн захирал Д.Энхзул, ИТХ-ын төлөөлөгч М.Сэржмядаг нарт талархал илэрхийлье.

Контентийн уралдаан зарлагдлаа.

Image

“Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулагдах ХАБЭА-н контентийн уралдаанд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зорилго:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг олон нийтэд сурталчлах, мэдлэг мэдээллийг түгээх, ажлын байранд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ажилтнуудын зөв зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
Байгууллага, аж ахуйн нэгжүүд
Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс
2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл
🏆 Шагнал:
🥇 Тэргүүн байр – Өргөмжлөл, 500,000 төгрөг
🥈 Дэд байр – Өргөмжлөл, 300,000 төгрөг
🥉 Гутгаар байр – Өргөмжлөл, 200,000 төгрөг
📩 Материал илгээх:
Бэлдсэн контентоо boldvvriintuya@gmail.com хаяг руу илгээнэ.
📞 Холбогдох ажилтан:
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Үүрийнтуяа
Утас: 99859435

Булган аймгийн Улаан Загалмай дунд шатны хороо, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар-тай гэрээ байгууллаа.

Image

Булган аймгийн Улаан Загалмай дунд шатны хороо, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар-тай хамтран “Төр–Улаан Загалмайн хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.Гэрээний хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллана:
• Хүүхэд, залуучуудын дунд хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлж, оролцоог нэмэгдүүлэх
• Олон нийтийн оролцоонд тулгуурлан нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд халамж, дэмжлэг үзүүлэх
• Иргэдийн амь нас, амьжиргааг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах
• Гамшгийн хариу арга хэмжээ болон нөхөн сэргээх үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх
• Хүн амын эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой юм.