Хөдөлмөр нийгмийн хамгаалал


Image

Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2026 оны 06 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “Хүртээмжийг нэмэгдүүлье” сарын аян-ыг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд:
🔹 Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайл үсгэн хаягжилтыг нэмэгдүүлэх
🔹 Байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын авто зогсоол бий болгох, тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулах ажлуудыг хэрэгжүүлнэ.

📌 Хамрах хүрээ: Бүрэгхангай сумын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага

Хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чухал алхам юм.

🤝 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг энэхүү аянд идэвхтэй оролцож, хүртээмжтэй орчин бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

ХАМТДАА ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЬЕ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх