Цаг үеийн мэдээ

УХААЛАГ ТООЛУУРЫГ АЙЛ ӨРХҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУУРИЛУУЛЖ БАЙНА

Image

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүдэд ухаалаг цахилгааны тоолуур суурилуулах ажил хэрэгжиж байна.
2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө 250 ширхэг ухаалаг тоолуур суурилуулахаар ажиллаж байна.
Ухаалаг тоолуур суурилуулснаар:
Айл өрх цахилгааны хэрэглээгээ өөрсдөө хянах боломжтой
Хэрэглээний мэдээлэл гар утсанд шууд ирнэ
Цахилгааны хэрэглээгээ зөв зохицуулах, хэмнэх боломж бүрдэнэ.
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Тоолуур суурилуулахад шаардлага хангахгүй байгаа цахилгааны хайрцаг болон цахилгааны утсыг айл өрхүүд өөрсдөө шаардлага хангасан байдлаар бэлтгэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Image

Хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул нэмэгдэж байгаа энэ үед иргэд, малчид та бүхэн хадлан тэжээл бэлтгэх, мод түлээгээ бэлтгэх үедээ ой, хээрийн түймрээс сэрэмжилж, галын аюулгүй байдлыг чанд сахина уу.

Гал түлсэн тохиолдолд бүрэн унтраах, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

🚨 Гал, түймрийн дуудлага, мэдээллийг Сумын Онцгой комисст 80946737 дугаарын утсаар яаралтай мэдээлнэ үү.

ШАТАХУУНЫ ХАНГАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Image

Улс орон даяар бензин, шатахууны хомсдол үүссэн энэ үед газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэд, малчдын хэрэгцээг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэвийн хангах зорилгоор сумын Засаг дарга холбогдох байгууллагуудтай уулзаж, шатахууны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэ хүрээнд “Хүрд” шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 3 сарын хугацаанд шатахууны нийлүүлэлтийг хэвийн барих, газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэд, малчдад 24 цагаар, дараалалгүй, хязгаарлалтгүйгээр бензин, түлш олгох зохицуулалт хийлээ.
Мөн шатахууны хомсдолтой үед “Петровис” шатахуун түгээх станц сумын хэрэгцээг ханган ажиллаж ирсэнд талархал илэрхийлье. “Петровис” шатахуун түгээх станц нь төрийн болон төсөвт байгууллагуудтай хамтран ажиллах гэрээний дагуу шатахуун олгож, иргэдэд хязгаарлалттай ч олгосоор байна.
Хоёр шатахуун түгээх станц хэвийн ажиллаж эхэлснээр оочир дараалал буурч, шатахууны хангамж хэвийн горимдоо орох боломж бүрдэж байна.
Иймд шатахууны хомсдол буурч байгаа энэ үед иргэд, малчид, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд та бүхэн өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, шаардлагатай өвс, тэжээлээ татан авч, бэлтгэл ажлаа хангахыг уриалж байна.
БҮРЭГХАНГАЙ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Image

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган, Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнэ нар оролцож, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон хүүхдийн ая тухтай орчин нөхцөлийг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулан өглөө.
Энэ үеэр:
💻 1 ширхэг нөүтбүүк
🧺 1 ширхэг бүрэн автомат угаалгын машин
🧹 1 ширхэг хивс угаагч тус тус гардууллаа.
Энэхүү дэмжлэг нь цэцэрлэгийн багш, ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл, цэвэр, ая тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Image

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган болон Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнэ нар оролцож, сурагчид, багш, ажилчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн, боловсролын орчин, сурагчдын суралцах нөхцөлийг дэмжих хүрээнд шаардлагатай эд зүйлсийг гардууллаа.
Энэ үеэр:
🧺 Дотуур байрны хэрэгцээнд – 1 ширхэг хагас автомат угаалгын машин
💻 Багш нарын хэрэгцээнд – 1 ширхэг нөүтбүүк
📱 Дотуур байрны хүүхдүүдэд цахим хичээл хийхэд нь дэмжлэг болгон – 4 ширхэг таблет
🎒 15 сурагчид – хичээлийн хэрэгслийн багцыг тус тус гардуулан өглөө.
Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчин, багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, боловсролын салбарыг дэмжихэд чиглэсэн ажлыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.

БҮРЭГХАНГАЙ СУМАНД SKYTEL-ИЙН СҮЛЖЭЭ НЭВТЭРЛЭЭ

Image

Бүрэгхангай сумын иргэд, малчид, аж ахуйн нэгжүүдэд маань Скайтелийн үүрэн холбооны сүлжээ нэвтэрч, харилцаа холбооны хүртээмж нэмэгдлээ. 🎉
📱 Одоо та бүхэн Скайтелийн дугаар ашиглан дуудлага хийх, мессеж болон дата үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан

Image

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 88 жил, Алтангадас одонт Бүрэгхангай сум үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан
🏆 Түрүү
Сумын заан Г.Содбаясгалан
🥈 Үзүүр
Аймгийн заан Д.Пүрэвдорж
🥉 Их шөвөгт
Аймгийн начин М.Гармаа
Их шөвөгт
Сумын заан Д.Пүрэврагчаа
Үндэсний бөхийн шигшээ барилдаан
🏆 Түрүү
М.Сүхбат
🥈 Үзүүр
Б.Шаравнямбуу
🥉 Их шөвөгт
М.Үүрцайх
Их шөвөгт
Д.Амартүвшин

Үндэсний их баяр наадмын сонгомол доод насны морьдын уралдаан

Image

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 88 жил, Алтангадас одонт Бүрэгхангай сум үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сонгомол доод насны морьдын уралдаан
🏆 Түрүү магнай
Бүрэгхангай сумын уяач Лувсанжамцын Сүлдийн До халзан
🥈 Аман хүзүү
Бүрэгхангай сумын уяач Батхишигийн Дэндэвдоржийн Бор халзан
🥉 Айргийн гурав
Бүрэгхангай сумын уяач Бат-Очирийн Наранзулын Хул
Айргийн дөрөв
Бүрэгхангай сумын уяач Баатарсайханы Төрбаатарын Хээр
Айргийн тав
Бүрэгхангай сумын уяач Эрдэнэбатын Эрдэнэбулганы Бор

Үндэсний их баяр наадмын сонгомол дээд насны морьдын уралдаан

Image

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 88 жил, Алтангадас одонт Бүрэгхангай сум үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сонгомол дээд насны морьдын уралдаан
🏆 Түрүү магнай
Бүрэгхангай сумын аймгийн алдарт уяач Баасанжавын Баатарсайханы Хээр
🥈 Аман хүзүү
Бүрэгхангай сумын уяач Махбалын Бат-Эрдэнийн Хүрэн
🥉 Айргийн гурав
Бүрэгхангай сумын уяач Эрдэнэбатын Баярцэнгэлийн Шарга
Айргийн дөрөв
Бүрэгхангай сумын уяач Догсомын Энхзулын Шарга
Айргийн тав
Бүрэгхангай сумын уяач Базаррагчаагийн Даваадоржийн Бор

Үндэсний их баяр наадмын сурын харвааны дүн

Image

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 88 жил, Алтангадас одонт Бүрэгхангай сум үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харвааны дүн
Насанд хүрэгчдийн эрэгтэй харваа
🏆 Тэргүүн байр
Сумын мэргэн Э.Энхтүвшин
🥈 Дэд байр
Аймгийн мэргэн, спортын мастер Г.Гамтөмөр
🥉 Гутгаар байр
Аймгийн мэргэн, спортын мастер Г.Ууганбаяр
Дөрөвдүгээр байр
Аймгийн аварга Д.Мөнхдорж
Тавдугаар байр
Аймгийн аварга, спортын мастер Д.Галбадрах
Насанд хүрэгчдийн эмэгтэй харваа
🏆 Тэргүүн байр
Улсын гоц харваач Б.Баярцэцэг
🥈 Дэд байр
Аймгийн аварга, спортын мастер Л.Энхзул
🥉 Гутгаар байр
Аймгийн аварга, спортын мастер Г.Намуун
Дөрөвдүгээр байр
Сумын мэргэн Б.Цэрэннадмид
Тавдугаар байр
Сумын мэргэн Ц.Баярмаа
Хүүхдийн эрэгтэй харваа
🏆 Тэргүүн байр
Мөнхбаатарын Хангэрэл
🥈 Дэд байр
Мөнхтөмөрийн Мөнхтулга
🥉 Гутгаар байр
Үүрийнтуяагийн Амартүвшин
Дөрөвдүгээр байр
Галбадрахын Мөнхбат
Тавдугаар байр
Төмөр-Очирын Сүлдболд
Хүүхдийн эмэгтэй харваа
🏆 Тэргүүн байр
Мөнхбатын Мөнхнаран
🥈 Дэд байр
Гантөмөрийн Гоодаль
🥉 Гутгаар байр
Энхбишийн Хулан
Дөрөвдүгээр байр
Энхтайваны Ану
Тавдугаар байр
Бадамын Эрдэнэтуяа