Ил тод байдал

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Image

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх үрсийн эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр хүүхдээ хүмүүжүүлэн өсгөсөн ээжүүд болон нийгэм, салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй иргэд төр, төрийн бус байгууллагын шагнал, цол тэмдгээр шагнагдлаа.
🏅 “Алдарт эх” I-дүгээр одонгоор:
• Батцэнд Дарьсүрэн
• Дэвээ Энхжаргал
• Товдоо Сүрэнжав
🏅 “Алдарт эх” II-дугаар одонгоор:
• Гансүх Энхцэцэг
• Алтанцэцэг Баярмаа
• Алтанхуяг Анхзул
• Цэгмид Золбоо
• Ганболд Цэцэгдарь
• Цэрэндорж Чанцалням
• Ариунцэцэг Нацагням
• Дашдорж Батцэцэг
🌺 “Дархан бэр”:
• Намсрай Саранчимэг
• Товдоо Сүрэнжав
🌺 “Уран бэр”:
• Дэмбэрэл-Эрдэнэ Шинэзул
• Нацаг Уранцэцэг
• Алтанхуяг Анхзул
• Товдоо Сүрэнжав
• Даваасамбуу Наранцэцэг
🌟 “Манлайлагч эмэгтэй”:
• Жамбаа Алтанцэцэг
🌾 “Газар тариалангийн салбарын шилдэг эмэгтэй”:
• Тодмагнай Оргилмаа
🌿 “Байгаль орчинд ээлтэй эмэгтэй”:
• Жамбалдорж Уранчимэг
🎖 Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт тэмдгээр:
• Самбуу Оюунцэцэг
🏅 Булган аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
• Манал Ургаацэцэг
📜 Булган аймгийн Засаг даргын Жуух бичгээр:
• Индрээ Ичинноров
Шагнал хүртсэн нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХУРАЛ НОМ, ТАХИЛГА

Image

Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй хурал ном, тахилгын арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болно.
🕖 07:00 цагт
“ИХ ДУЛААН” ХАЙРХАНЫ ТАХИЛГА
🕚 11:00 цагт
БАЛДАН ЛХАМЫН ТАХИЛГА,
ЧОЙЖОО ДҮГЖҮВ ХУРАЛ
Сүсэгтэн олон та бүхэн хурал номд морилон ирж, буяныг хураан даган баясана уу.

БУЛГАН АЙМГИЙН ХАВРЫН УРД БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР

Image

2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр
14:00–18:00 цагт
Сумын Засаг даргын Тамгын газарт хурдан морины бүртгэл явагдана.
2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Хурдан морины уралдаан дараах насны ангиллаар зохион байгуулагдана:
• Азарга
• Их нас
• Соёолон
• Сонгомол дээд
АНХААРАХ АСУУДАЛ:
• Уралдаанч хүүхэд даатгалд хамрагдсан байх
• Хамгаалах хэрэгсэл (каск, хантааз)-ийг заавал бүрэн өмссөн байх
• Эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байх
• Бичиг баримт бүрдүүлсэн байх
Уяачид, холбогдох иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна.