Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр


Image

Булган аймагт зохион байгуулагдсан орон нутгийн хамгаалалтын удирдах бүрэлдэхүүн болон томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалт 2026 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Орхон сумын Намхай нугад амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургалтад манай сумаас ЗДТГ-ын даргаар ахлуулсан 14 иргэн оролцож, орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үүрэг гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн амжилттай оролцлоо.

Сургалтын үеэр оролцогчдын идэвх санаачилга, ур чадварыг үнэлэн шилдгүүдийг шалгаруулахад Ганбаатарын Мөнх-Үйлс “Онц буудагч”-аар шалгарч, Ганбаатарын Отгон-Эрдэнэ аймгийн тэргүүн шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Сургалтад идэвхтэй оролцож, сум орон нутгаа төлөөлөн амжилттай ажилласан нийт оролцогчдод талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх