Бүтээн байгуулалт

Иргэд, жолооч нарын анхааралд

Image

1-р хорооны зүүн хойд талд байрлах Булган чиглэлд зорчдог гүүрэнд засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомжтой зорчино уу.
Замын хөдөлгөөнийг дараах чиглэлүүдээр түр зохицуулж байна. Үүнд:
🔹 Гурлын үйлдвэрийн харалдаа байрлах хуучин гармаар зорчих
🔹 2-р хорооны урд талын замаар тойрон зорчих

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ЗАСВАРЫН АЖЛЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Image

Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2026 оны А/28 дугаар тушаалаар томилогдсон улсын комисс Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг хүлээн авч ажиллалаа.
Комиссын бүрэлдэхүүнд:
• Б.Мөнхбаяр – “Барс оргил” ХХК-ийн захирал
• Д.Баасансүрэн – Төрийн архивын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
• Ц.Мөнхтулга – Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга
• Л.Отгончимэг – Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
• Д.Уламбаяр – Орон нутгийн өмчийн газрын өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн
• Б.Ганчулуун – Барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
Улсын комисс барилгын ажлыг хүлээн авахдаа 2026 оны 9 дүгээр сард дулааны шугам сүлжээний туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг даалгавар өгч, барилга засварын ажлыг ашиглалтад хүлээн авлаа.

“Жинст Өргөө” орон сууцны захиалга эхэллээ

Image

Булган аймгийн Бүрэгхангай сумын “Шинэ хотхон” суурьшлын бүсэд баригдаж буй 5 давхар, 20 айлын “Жинст Өргөө” орон сууцны барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
📅 Ашиглалтад орох хугацаа: 2026 оны II улирал
🔑 Орон сууцны сонголт
✅ 2 өрөө – 56 м²
✅ 3 өрөө – 74.25 м²
🏗 Давуу талууд
• Давхартаа 4 айлтай тухтай орчин
• Дулаан гаражтай
• 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй
• Металл фасадтай
• Саруулхан цонх, орчин үеийн интерьертэй
• Автомашины зогсоолтой
💰 Үнэ
1 м² – 2,700,000₮
📈 Барилга ашиглалтад орсны дараа 1 м²-ийн үнэ 3,000,000₮ болж өсөх тул та өнөөдөр захиалгаа өгч, хямд үнээр авах боломжтой.
📞 Холбоо барих: 8809-7653

Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгын ажил эхэллээ

Image

Сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нар барилгын ажлын талбайд ажиллаж, ажлын явц, төлөвлөгөөтэй танилцлаа.

Соёлын төвийн барилгын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна

Image

Сумын Соёлын төвийн барилгын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нар барилгын талбайд ажиллаж, ажлын явц, чанар, гүйцэтгэлтэй танилцлаа

Хойд эмнэлэг болон грашын барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Image

Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нар барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох байгууллага, гүйцэтгэгч нарт үүрэг чиглэл өглөө.
Тус бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны 6 дугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгаж, аймаг, сумын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ БАРИХ АЖЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Image

Ерөнхий боловсролын сургуулийн спорт заал барих ажлын тендерт Туст Эр Констракшн ХХК 1.6 тэрбум төгрөгийн үнийн саналтайгаар шалгарч, гэрээ байгууллаа.
Тус бүтээн байгуулалтын ажлыг 2026-2027 онд хийж гүйцэтгэх бөгөөд сурагч хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм

Гэрээ байгуулагдлаа

Image

Сумын төвийн бетонон хучилттай 2.1 км авто замыг асфальтан хучилттай болгох ажлын тендерт “Энх-Алтаргана” ХХК шалгарч, гэрээ байгууллаа.
Тус ажлыг 2026–2027 онд хийж гүйцэтгэнэ.