Хүүхэд хамгаалал

⚠️ АНХААРУУЛГА

Image

Хичээл, сургууль эхлэхтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, нохойгоо 06:00–22:00 цагийн хооронд уяатай байлгана уу.
Хүүхдүүдийн аюулгүй зорчих орчин, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад иргэн бүрийн хариуцлага чухал.
Иргэд та бүхэн анхаарч, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн хамтран ажиллана уу.

“ЗАР, СОЛИЛЦ, ХАНДИВЛА” АЯН

Image

📚✨ “ЗАР, СОЛИЛЦ, ХАНДИВЛА” АЯН
🎒 Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхэд бүрт хэрэгтэй зүйлээ хүртээмжтэй авах боломж бүрдүүлэх зорилгоор “Зар, солилц, хандивла” аяныг зохион байгуулж байна.
📅 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр
⏰ 11:00–15:00 цагт
📍 Бүрэгхангай сумын Дандарын талбайд
Та бүхэн хүүхдийнхээ хэрэглэхээ больсон ч бусдад хэрэг болохуйц хувцас, гутал, хичээлийн хэрэглэлээ:
👕 ЗАРАХ – шинэ болон хэрэглэж байсан зүйлээ боломжийн үнээр худалдаалах
🔄 СОЛИЛЦОХ – хэрэглэж байсан хувцас, хэрэглэлээ хоорондоо солилцох
💚 ХАНДИВЛАХ – хэрэгцээтэй хүүхдэд үнэ төлбөргүй хүргэх боломжтой.
📌 АНХААРАХ ЗҮЙЛ
• Хувцас, хэрэглэл нь шинэ болон хэрэглэж байсан байж болно.
• Шинэ зүйлсийг зах зээлийн үнээс боломжийн үнээр худалдаалах боломжтой.
• Хэрэглэж байсан хувцас, хэрэглэлээ хоорондоо солилцож болно.
• Хандивлах зүйл нь заавал угааж, цэвэрлэсэн, бүрэн бүтэн, цаашид хэрэглэх боломжтой байхыг анхаарна уу.
📚 Хүүхдийн тань хэрэглэхээ больсон ч бусад хүүхдэд хэрэг болох сургууль, цэцэрлэгийн хувцас, гутал, цүнх, хичээлийн хэрэглэл байвал аянаар дамжуулан бусадтайгаа хуваалцаарай.
🤝 Иргэд та бүхнийг аяндаа өргөнөөр оролцож, хүүхэд бүр хэрэгтэй зүйлээ хүртээмжтэй авах боломж бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
💚 ЗАРЪЯ • СОЛИЛЦЪЁ • ХАНДИВЛАЯ
✨ Хэрэгтэйг нь хэрэгтэй хүнд нь хүргэе
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ХАМТАРСАН БАГ

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Image

Бүрэгхангай сумын аварга малчин Дэрст багийн иргэн Төмөрбаатарын Төмөр-Очир сайн дурын үндсэн дээр олон хүүхдүүдтэй нэг өрхөд 21 толгой богоор малжуулах дэмжлэг үзүүллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

Image

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүд хүүхдийн тоглоомын талбайд цэвэрлэгээ, угаалга ариутгалын ажлыг зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд тоглоомын талбайн тоглоом бүрийг угаан цэвэрлэж, орчны хог хаягдлыг түүж цэвэрлэн хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд тоглох нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.

СУМЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Image

ХҮҮХДИЙГ ОРЧНЫ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНД НЭГДЭЖ СУДАЛГААГ БӨГЛӨНӨ ҮҮ.
👉Хүүхэд гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны аюулгүй байдлыг үнэлэх:
https://docs.google.com/.../1FAIpQLSeOhdquk.../viewform...
👉Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлыг үнэлэх :
https://docs.google.com/.../1FAIpQLSd0cT.../viewform...
👉Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг үнэлэх :
https://docs.google.com/.../1FAIpQLSdvtqaotoa.../viewform...
👉Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагад хамаарах аюулгүй байдлыг үнэлэх :
https://docs.google.com/.../1FAIpQLSdSZlW.../viewform...
👉Та өөрийн гэр доторх аюулгүй байдлыг үнэлэх:
https://docs.google.com/.../1FAIpQLSe8twNszPS.../viewform...
Эрсдэлийн үнэлгээнээс гарсан асуудлыг сумдын Засаг дарга буюу ХТЗ-ийн тэргүүдэд танилцуулж асуудлыг шийдвэрлүүлнэ.

Уяач унаач, хүүхдүүдэд зөвлөмж өглөө

Image

Хориглосон хугацаанд Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байх Сумын Засаг даргын албан мэдэгдэл, Аймгийн Засаг даргын Захирамж, уяач унаач хүүхдүүдэд зөвлөмж, гарын авлагын хамт "Сазан Бүрэг" МСУХ-ны нарийн бичгийн дарга болон уяач нарт гардууллаа.