Цагдаагийн тасаг

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газраас хамтран сургалт зохион байгууллаа.

Image

ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ:
Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газраас хамтран зохион байгуулж буй “Эрх зүйн боловсрол” арга хэмжээний хүрээнд Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг Булган аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл дэд хурандаа М.Ганбаатар удирдан, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Цаашид энэ төрлийн сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулагдана.

📌БҮРЭГХАНГАЙ СУМЫН СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ДАРГААР ХОШУУЧ Б.БАТХҮҮ ТОМИЛОГДЛОО.

Image

Сумын удирдлагууд цагдаагийн тасгийн алба хаагчидтай уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар үүрэг чиглэл өглөө.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд амжилт хүсье.