Мэдээ, мэдээлэл

БҮРЭГХАНГАЙ СУМЫН БУМБАТ БАГИЙН ЦАГААН ҮЗҮҮРТ ХИЛИЙН ЦЭСИЙН АСУУДЛААР АЖИЛЛАЛАА

Image

Бүрэгхангай сумын Бумбат багийн Цагаан үзүүрт Хишиг-Өндөр сумтай хил залгаа нутаг дэвсгэрийн хилийн цэсийн асуудлаар ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.
Бүрэгхангай сумын Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох иргэдийн санал хүсэлтийг сонсож, хилийн цэсийн маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УНДНЫ УСНЫ ХУДГУУДАД ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

Image

Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран 1, 2, 3, 4 дүгээр хорооны ундны усны худгуудад цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.
Иргэдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор дээрх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж дууссан бөгөөд ундны усны худгууд хэвийн ажиллаж байна.
Иргэд та бүхэн ундны усны эх үүсвэрээ хайрлан хамгаалж, худгийн орчимд хог хаягдал болон бохирдол үүсгэхгүй, усаа ариг гамтай хэрэглэхийг анхаарна уу.
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УХААЛАГ ТООЛУУРЫГ АЙЛ ӨРХҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУУРИЛУУЛЖ БАЙНА

Image

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүдэд ухаалаг цахилгааны тоолуур суурилуулах ажил хэрэгжиж байна.
2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө 250 ширхэг ухаалаг тоолуур суурилуулахаар ажиллаж байна.
Ухаалаг тоолуур суурилуулснаар:
Айл өрх цахилгааны хэрэглээгээ өөрсдөө хянах боломжтой
Хэрэглээний мэдээлэл гар утсанд шууд ирнэ
Цахилгааны хэрэглээгээ зөв зохицуулах, хэмнэх боломж бүрдэнэ.
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Тоолуур суурилуулахад шаардлага хангахгүй байгаа цахилгааны хайрцаг болон цахилгааны утсыг айл өрхүүд өөрсдөө шаардлага хангасан байдлаар бэлтгэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Image

Хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул нэмэгдэж байгаа энэ үед иргэд, малчид та бүхэн хадлан тэжээл бэлтгэх, мод түлээгээ бэлтгэх үедээ ой, хээрийн түймрээс сэрэмжилж, галын аюулгүй байдлыг чанд сахина уу.

Гал түлсэн тохиолдолд бүрэн унтраах, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

🚨 Гал, түймрийн дуудлага, мэдээллийг Сумын Онцгой комисст 80946737 дугаарын утсаар яаралтай мэдээлнэ үү.

ШАТАХУУНЫ ХАНГАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Image

Улс орон даяар бензин, шатахууны хомсдол үүссэн энэ үед газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэд, малчдын хэрэгцээг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэвийн хангах зорилгоор сумын Засаг дарга холбогдох байгууллагуудтай уулзаж, шатахууны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэ хүрээнд “Хүрд” шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 3 сарын хугацаанд шатахууны нийлүүлэлтийг хэвийн барих, газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэд, малчдад 24 цагаар, дараалалгүй, хязгаарлалтгүйгээр бензин, түлш олгох зохицуулалт хийлээ.
Мөн шатахууны хомсдолтой үед “Петровис” шатахуун түгээх станц сумын хэрэгцээг ханган ажиллаж ирсэнд талархал илэрхийлье. “Петровис” шатахуун түгээх станц нь төрийн болон төсөвт байгууллагуудтай хамтран ажиллах гэрээний дагуу шатахуун олгож, иргэдэд хязгаарлалттай ч олгосоор байна.
Хоёр шатахуун түгээх станц хэвийн ажиллаж эхэлснээр оочир дараалал буурч, шатахууны хангамж хэвийн горимдоо орох боломж бүрдэж байна.
Иймд шатахууны хомсдол буурч байгаа энэ үед иргэд, малчид, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд та бүхэн өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, шаардлагатай өвс, тэжээлээ татан авч, бэлтгэл ажлаа хангахыг уриалж байна.
БҮРЭГХАНГАЙ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СУМЫН ТӨВИЙН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГИЙГ ТҮРЖ, ЦЭГЦЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Image

Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг цэгцлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор “Уулс Ноён” ХХК-тай хамтран хогийг түрж, цэгцлэх ажил явагдаж байна.
Иймд иргэд та бүхэн хог хаягдлаа зориулалтын дагуу ухсан нүхэнд хийж, ил задгай хаяхгүй байхыг хүсье.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Image

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган, Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнэ нар оролцож, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон хүүхдийн ая тухтай орчин нөхцөлийг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулан өглөө.
Энэ үеэр:
💻 1 ширхэг нөүтбүүк
🧺 1 ширхэг бүрэн автомат угаалгын машин
🧹 1 ширхэг хивс угаагч тус тус гардууллаа.
Энэхүү дэмжлэг нь цэцэрлэгийн багш, ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл, цэвэр, ая тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Image

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган болон Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнэ нар оролцож, сурагчид, багш, ажилчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн, боловсролын орчин, сурагчдын суралцах нөхцөлийг дэмжих хүрээнд шаардлагатай эд зүйлсийг гардууллаа.
Энэ үеэр:
🧺 Дотуур байрны хэрэгцээнд – 1 ширхэг хагас автомат угаалгын машин
💻 Багш нарын хэрэгцээнд – 1 ширхэг нөүтбүүк
📱 Дотуур байрны хүүхдүүдэд цахим хичээл хийхэд нь дэмжлэг болгон – 4 ширхэг таблет
🎒 15 сурагчид – хичээлийн хэрэгслийн багцыг тус тус гардуулан өглөө.
Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчин, багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, боловсролын салбарыг дэмжихэд чиглэсэн ажлыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.