2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган, Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнэ нар оролцож, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон хүүхдийн ая тухтай орчин нөхцөлийг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулан өглөө.
Энэ үеэр:
1 ширхэг нөүтбүүк
1 ширхэг бүрэн автомат угаалгын машин
1 ширхэг хивс угаагч тус тус гардууллаа.
Энэхүү дэмжлэг нь цэцэрлэгийн багш, ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл, цэвэр, ая тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна



Сэтгэгдэл үлдээх