Соёл урлаг, спорт

“МАЛЧИД, ТӨЛЧДИЙН БАЯР – 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Image

“Малчид, төлчдийн баяр – 2026” арга хэмжээний хүрээнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдаж, 32 бөх хүч, бяр, авхаалж самбаагаа сорин барилдлаа.
Барилдаанд сумын харцага Т.Энхбаатар түрүүлж, залуу бөх Ө.Тэмүүлэн үзүүрлэв.
Сумын начин Н.Энхбаяр, залуу бөх У.Булган-Эрдэнэ нар их шөвөгт шалгарлаа.

“МАЛЧИД, ТӨЛЧДИЙН БАЯР – 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Image

*Эрэгтэй харваачдаас
Тэргүүн байрт
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер А.Лувсансүрэн
Дэд байрт
Булган аймгийн Баяннуур сумын харьяат, сумын мэргэн Ц.Мөнхсайхан
Гутгаар байрт
Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер А.Отгонбаяр
Дөрөвдүгээр байрт
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, сумын мэргэн Э.Энхтүвшин
Тавдугаар байрт
Булган аймгийн Булган сумын харьяат, аймгийн гарамгай харваач, спортын дэд мастер Б.Батбаяр
*Эмэгтэй харваачдаас
Тэргүүн байрт
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын гоц харваач Б.Баярцэцэг
Дэд байрт
Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Д.Отгонбаяр
Гутгаар байрт
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, сумын мэргэн Б.Цэрэннадмид
Дөрөвдүгээр байрт
Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, аймгийн онч харваач Х.Номин-Эрдэнэ
Тавдугаар байрт
Архангай аймгийн харьяат, спортын дэд мастер Б.Пунсалдулам нар тус тус шалгарлаа.

“МАЛЧИД, ТӨЛЧДИЙН БАЯР – 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ДААГАНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Image

“Малчид, төлчдийн баяр – 2026” арга хэмжээний хүрээнд дааганы уралдаан зохион байгуулагдаж, хурдан хүлгүүд хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Түрүү магнайд Булган аймгийн Орхон сумын харьяат, сумын алдарт уяач Ж.Батзулын “ХҮРЭН”,
Аман хүзүүнд Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн харьяат, аймгийн алдарт уяач Намсрайн Даваадоржийн “ЗЭЭРД ХАЛЗАН”,
Айргийн гуравт Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн харьяат, залуу уяач Ариунтулгын Ариунбилэгтийн “БЭБЭ ХАЛЗАН”,
Айргийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн харьяат, залуу уяач Сайнхүүгийн Хангайн “ЯНЗАГА ХҮРЭН”,
Айргийн тавд Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн харьяат, залуу уяач Дагвагийн Баярбаатарын “ГОЁ ХАР” тус тус хурдаллаа

“ДӨЛ-2026” ЦЭРЭГ-СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД БҮРЭГХАНГАЙ СУМЫН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА

Image

БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Цэрэг-спортын цогцолбор “Дөл-2026” тэмцээнд Бүрэгхангай сумын “Шонхорууд” баг оролцож байна.
Тус тэмцээн нь өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, цэрэг-спортын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, сахилга зохион байгуулалт, тэсвэр хатуужлыг хөгжүүлэх зорилготой юм.
Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

БУЛГАН АЙМГИЙН ХАВРЫН УРД БҮСИЙН “БҮРЭГХАНГАЙ ХУРД-2026” ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Image

Булган аймгийн хаврын урд бүсийн “Бүрэгхангай хурд-2026” уралдаанд азарга, их нас, соёолон, сонгомол дээд насны ангилалд нийт 205 хурдан морь хурд шандсаа сорин уралдаж, наадам амжилттай, өргөн дэлгэр өндөрлөлөө. 🐎
Тоосоо өргөн, уяачдын хийморийг сэргээсэн энэхүү уралдаанд оролцсон нийт уяачид, уралдаанч хүүхдүүддээ баяр хүргэж, цаашдын уралдаан наадамд нь амжилт хүсье.

Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа

Image

“Татвар төлөгчдийн өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд тус тэмцээнийг зохион байгуулж, баг тамирчид идэвхтэй оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

“WANDERLUST MONGOLIA” ОЛОН УЛСЫН НҮҮДЛИЙН ТЕАТРЫН НААДАМ БҮРЭГХАНГАЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Image

“WANDERLUST MONGOLIA” ОЛОН УЛСЫН НҮҮДЛИЙН ТЕАТРЫН НААДАМ БҮРЭГХАНГАЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Наадмын хүрээнд дотоод, гадаадын уран бүтээлчид оролцож, театрын урлагийн шилдэг бүтээлүүдийг орон нутгийн хүүхэд, багачуудын хүртээл болгож байна.
✔️ Цэцэрлэгийн насанд Цасан хүн жүжиг (Улаанбаатар хотын Рома театр),
✔️ 1-5р ангийн сурагчдад Бидний үлдээсэн мөр (Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театр),
✔️ 6-12р ангийн сурагчдад Италийн уран бүтээлчдийн Faces Under Sky зэрэг бүтээлүүдийг толилууллаа.
🙆🏻‍♀️ Сум орон нутгийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье💯

Бүрэгхангай сумын ЕБС-ийн волейболын эрэгтэй, эмэгтэй баг Пусан хотыг зорин явлаа.

Image

Булган аймгийн Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, волейболын спортын мастер Б.Батцоожийн бэлтгэсэн эрэгтэй, эмэгтэй баг 2026 оны 4 дүгээр сарын 18–22-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдаж буй өсвөр үеийн олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт оролцохоор зорин мордлоо.
Энэхүү айлчлалыг зохион байгуулах, туршлага судлах хамтарсан бэлтгэл болон нөхөрсөг тоглолт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр-т талархал илэрхийлье.
Мөн Бүрэгхангай сумын Засаг дарга Э. Эрдэнэбулган баг тамирчдыг олон улсын солилцоонд оролцох нөхцөлийг дэмжиж, 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд баг тамирчид найрамдлын тоглолт хийж, хамтарсан бэлтгэлд оролцон ур чадвараа ахиулахын зэрэгцээ БНСУ-ын соёл, ахуйтай танилцна.

Сар шинийн бөхийн барилдаан

Image

XVII ЖАРНЫ “СҮРЭЭР ДАРАГЧ ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН 2026 ОНЫ 02-Р САРЫН 12-нд ЕБС--ийн СПОРТ ЗААЛАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.