Хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Image

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас хугацаа хэтэрсэн өр төлбөр барагдуулах хугацаатай аяныг зарлан харилцагч иргэн, аж ахуйн нэгжүүд өр төлбөрөө мал, махаар барагдуулах боломжийг бүрдүүлж байна.
Иймд хуучин Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлтөд мал, мах нийлүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүсэлтээ ирүүлнэ үү.
Холбогдох утас: 88047280, 99170706

Зарлал

Image

📢 БҮРЭГХАНГАЙ СУМЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ–2026
Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох зөвшөөрлөө тогтоосон хугацаанд авч үйл ажиллагаагаа явуулна.
📌 Бүртгэлийн хугацаа:
🗓 2026 оны 06 дугаар сарын 30-наас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл
📍 Бүртгэх газар:
Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар
✔️ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ
✔️ Худалдаа
✔️ Хүүхдийн тоглоом, үзвэр үйлчилгээ
✔️ Бусад үйлчилгээ
❗ Зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
Холбогдох хууль, дүрэм, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг мөрдөн ажиллахыг нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.
☎️ Лавлах утас: 9941-8814
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ОРОН НУТГИЙН ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Image

Булган аймгийн аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, зочлох үйлчилгээний байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой сургалтад урьж байна.
🤝 Хамтран зохион байгуулагч:
🇰🇷 KOICA – БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага
🏛 Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
🎭 Булган аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
👥 ХАМРАГДАХ БАЙГУУЛЛАГУУД:
✔ Зочид буудал
✔ Жуулчны бааз
✔ Амралтын газар
✔ Ресторан
✔ Кафе, кофе шоп
✔ Гэр буудал
📅 Огноо: 2026.06.25
📍 Байршил: Булган аймгийн ЗДТГ-ын 107 тоот танхим
🕘 Цаг: 09:00–17:00
📚 СУРГАЛТЫН АГУУЛГА
⭐ Үйлчлүүлэгчийн туршлагыг сайжруулах CS стратеги
⭐ Үйлчлүүлэгчтэй харилцах ур чадвар
⭐ Гомдол шийдвэрлэх арга зүй
⭐ Дижитал маркетинг ба онлайн захиалга
⭐ OTA платформ ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэх боломж
⭐ Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт
🎓 СУРГАЛТАД ХАМРАГДСАН БҮХ ОРОЛЦОГЧДОД СЕРТИФИКАТ ОЛГОНО.
📝 БҮРТГЭЛ
⏰ Эцсийн хугацаа: 2026.06.19
☎ 99418814 - ЗДТГ
⚠️ Сум бүрээс 5-аас доошгүй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг бүртгүүлнэ.

АЛТАНГАДАС ОДОНТ БҮРЭГХАНГАЙ СУМЫН “МАЛЧИД, ТӨЛЧДИЙН БАЯР – 2026” АРГА ХЭМЖЭЭНД ШАГНАГДСАН МАЛЧИД

Image

“Сумын аварга малчин” өргөмжлөлөөр
Цахт багийн малчин Гомбосүрэнгийн Батсайхан,
гэргий Банзрагчийн Оюунгэрэл
“Манлай малчин” өргөмжлөлөөр
Цахт багийн малчин Дэвээгийн Чинзориг
Сумын 100 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр
Цахт багийн малчин Чойсүрэнгийн Батцоож
“Алдарт эх”-ийн I одонгийн гарын бэлгээр
Дэрст багийн иргэн Батцэндийн Дарьсүрэн
Булган аймгийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр
Дэрст багийн малчин Чинбатын Саранбаатар
Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Жуух бичиг”-ээр
Бумбат багийн малчин Давгын Баярбаатар
“Хөдөө аж ахуйн тэргүүн” цол тэмдгээр
Цахт багийн малчин Түүвэйн Тэгшжаргал
Дэрст бхгийн малчин Лувсанцэрэнгийн Ганбат
Бүрэгхангай сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр
Цахт багийн малчин Ганболдын Гансүх
Бүрэгхангай сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр
Дархан багийн малчин Б.Даваадорж
Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Баярын бичиг”-ээр
Дэрст багийн малчин Ядамын Барс
Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр
Бумбат багийн малчин Энэбишийн Эрхэмцогт нар тус тус шагнагдлаа

ЗӨВЛӨМЖ

Image

♻️ Хуванцар савны хор аюулаас гэр бүл, эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжүүдийг хуваалцаж, бусдад түгээгээрэй

ҮРЖЛИЙН МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Image

“Малчид, төлчдийн баяр–2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үржлийн малын үзэсгэлэн худалдаанд малчид, иргэд та бүхнийг урьж байна.
📅 2026 оны 06 дугаар сарын 10
📍 Наадмын талбай
🐑 Чанартай үржлийн мал
🤝 Худалдан авах, худалдах боломж
🐎 Туршлага солилцох, хамтран ажиллах боломж