Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр

Бүрэгхангай сум үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам

Image

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 88 жил, Алтангадас одонт Бүрэгхангай сум үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт

АЛТАН ГАДАС ОДОНТ БҮРЭГХАНГАЙ СУМЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

Image

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Булган аймаг үүсгэн байгуулагдсаны 88, Бүрэгхангай сум үүсгэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг 2026 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулна.
Булган аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин 3 суманд бүртгэгдсэнтэй холбогдуулан нутгийн малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Онцгой комисс болон Наадмын комиссын шийдвэрээр энэ жилийн баяр наадмыг сумын хэмжээнд хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Иймд Үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харваа, шагай харваанд зөвхөн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд, уяачид, тамирчид оролцоно.
Мөн бусад аймаг, сум, орон нутгаас оролцогч хүлээн авахгүй бөгөөд сумын харьяатай ч сумын нутаг дэвсгэрт уяж сойгоогүй морьдыг уралдуулахгүй болно
Иймд эрхэм хүндэт наадамчид та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгон хүлээн авч, хамтран ажиллана уу.

МАЛЧИД, ТӨЛЧДИЙН БАЯР–2026

Image

Нээлт болон баярын оройн шоуны арга хэмжээнд:

* МУСТА Т.Даваасүрэн

* “My Voice-2025” шоуны шилдэг оролцогчид, дуучин Б.Сувд-Эрдэнэ, А.Түмэнхишиг

* Дуучин М.Дорж нар хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ өргөн барина.

Хаана: Бүрэгхангай сумын, наадмын талбай

Хүндэт малчид, иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Image

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх үрсийн эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр хүүхдээ хүмүүжүүлэн өсгөсөн ээжүүд болон нийгэм, салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй иргэд төр, төрийн бус байгууллагын шагнал, цол тэмдгээр шагнагдлаа.
🏅 “Алдарт эх” I-дүгээр одонгоор:
• Батцэнд Дарьсүрэн
• Дэвээ Энхжаргал
• Товдоо Сүрэнжав
🏅 “Алдарт эх” II-дугаар одонгоор:
• Гансүх Энхцэцэг
• Алтанцэцэг Баярмаа
• Алтанхуяг Анхзул
• Цэгмид Золбоо
• Ганболд Цэцэгдарь
• Цэрэндорж Чанцалням
• Ариунцэцэг Нацагням
• Дашдорж Батцэцэг
🌺 “Дархан бэр”:
• Намсрай Саранчимэг
• Товдоо Сүрэнжав
🌺 “Уран бэр”:
• Дэмбэрэл-Эрдэнэ Шинэзул
• Нацаг Уранцэцэг
• Алтанхуяг Анхзул
• Товдоо Сүрэнжав
• Даваасамбуу Наранцэцэг
🌟 “Манлайлагч эмэгтэй”:
• Жамбаа Алтанцэцэг
🌾 “Газар тариалангийн салбарын шилдэг эмэгтэй”:
• Тодмагнай Оргилмаа
🌿 “Байгаль орчинд ээлтэй эмэгтэй”:
• Жамбалдорж Уранчимэг
🎖 Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт тэмдгээр:
• Самбуу Оюунцэцэг
🏅 Булган аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
• Манал Ургаацэцэг
📜 Булган аймгийн Засаг даргын Жуух бичгээр:
• Индрээ Ичинноров
Шагнал хүртсэн нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХУРАЛ НОМ, ТАХИЛГА

Image

Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй хурал ном, тахилгын арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болно.
🕖 07:00 цагт
“ИХ ДУЛААН” ХАЙРХАНЫ ТАХИЛГА
🕚 11:00 цагт
БАЛДАН ЛХАМЫН ТАХИЛГА,
ЧОЙЖОО ДҮГЖҮВ ХУРАЛ
Сүсэгтэн олон та бүхэн хурал номд морилон ирж, буяныг хураан даган баясана уу.