Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Булган аймаг үүсгэн байгуулагдсаны 88, Бүрэгхангай сум үүсгэн байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг 2026 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулна.
Булган аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин 3 суманд бүртгэгдсэнтэй холбогдуулан нутгийн малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Онцгой комисс болон Наадмын комиссын шийдвэрээр энэ жилийн баяр наадмыг сумын хэмжээнд хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Иймд Үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харваа, шагай харваанд зөвхөн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд, уяачид, тамирчид оролцоно.
Мөн бусад аймаг, сум, орон нутгаас оролцогч хүлээн авахгүй бөгөөд сумын харьяатай ч сумын нутаг дэвсгэрт уяж сойгоогүй морьдыг уралдуулахгүй болно
Иймд эрхэм хүндэт наадамчид та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгон хүлээн авч, хамтран ажиллана уу.


Сэтгэгдэл үлдээх