Цаг үеийн мэдээ


Image

Улс орон даяар бензин, шатахууны хомсдол үүссэн энэ үед газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэд, малчдын хэрэгцээг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэвийн хангах зорилгоор сумын Засаг дарга холбогдох байгууллагуудтай уулзаж, шатахууны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд “Хүрд” шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 3 сарын хугацаанд шатахууны нийлүүлэлтийг хэвийн барих, газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэд, малчдад 24 цагаар, дараалалгүй, хязгаарлалтгүйгээр бензин, түлш олгох зохицуулалт хийлээ.

Мөн шатахууны хомсдолтой үед “Петровис” шатахуун түгээх станц сумын хэрэгцээг ханган ажиллаж ирсэнд талархал илэрхийлье. “Петровис” шатахуун түгээх станц нь төрийн болон төсөвт байгууллагуудтай хамтран ажиллах гэрээний дагуу шатахуун олгож, иргэдэд хязгаарлалттай ч олгосоор байна.

Хоёр шатахуун түгээх станц хэвийн ажиллаж эхэлснээр оочир дараалал буурч, шатахууны хангамж хэвийн горимдоо орох боломж бүрдэж байна.

Иймд шатахууны хомсдол буурч байгаа энэ үед иргэд, малчид, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд та бүхэн өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, шаардлагатай өвс, тэжээлээ татан авч, бэлтгэл ажлаа хангахыг уриалж байна.

БҮРЭГХАНГАЙ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх