Бүтээн байгуулалт


Image

Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2026 оны А/28 дугаар тушаалаар томилогдсон улсын комисс Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг хүлээн авч ажиллалаа.

Комиссын бүрэлдэхүүнд:

• Б.Мөнхбаяр – “Барс оргил” ХХК-ийн захирал

• Д.Баасансүрэн – Төрийн архивын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

• Ц.Мөнхтулга – Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга

• Л.Отгончимэг – Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

• Д.Уламбаяр – Орон нутгийн өмчийн газрын өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн

• Б.Ганчулуун – Барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн

Улсын комисс барилгын ажлыг хүлээн авахдаа 2026 оны 9 дүгээр сард дулааны шугам сүлжээний туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг даалгавар өгч, барилга засварын ажлыг ашиглалтад хүлээн авлаа.

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх