Хөдөлмөр нийгмийн хамгаалал


Image

“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн гишүүдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг:

Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Отгонтуяа “Эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр,

Насан туршийн боловсролын багш Ц.Алимаа “Гэр бүлийн боловсрол олгох” сэдвээр,

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан М.Мөнхзул “Гэр бүл дэх хүүхдийн орчин” сэдвээр тус тус зохион байгуулж, оролцогчдод хэрэгцээт мэдлэг, зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллалаа.

Энэхүү сургалт нь өрхийн гишүүдийн эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчны талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ болж, оролцогчдын идэвхтэй оролцоо, харилцан ярилцлага өрнөсөн үр дүнтэй сургалт боллоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх