Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран жил бүр “Амар байна уу” сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 17-ноос 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр “Амар байна уу-2026” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцогчдын БҮРТГЭЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчид, хувь хүмүүс хүрэлцэн ирж оролцдог бөгөөд орон нутгийн оролцогчид ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэгт -99418814 ажлын цагаар бүртгэл хийлгэнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Их наяд худалдааны төв, 6-давхар
Сэтгэгдэл үлдээх