Нэгдүгээр сарын 15-аас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул хүйтэн цаг агаараас сэрэмжлүүлж байна.
Эрчим хүчний хэрэгцээ хүйтэн цаг агаартай үед нэмэгдэж байдаг тул аль болох эрчим хүч хэмнэх,
Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах.
Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс хальтирч унахаас болгоомжлох.
Хүмүүс төдийгүй тэжээвэр амьтад, ургамалд ч хамгаалалт хэрэгтэйг анхаараарай.
#Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
Сэтгэгдэл үлдээх