Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06 –ны өдрийн 13 дугаар зарлигаар батлагдсан "Эхийн алдар" одонгоор шагнах журмын дагуу болзол хангасан эхчүүд холбогдох материалаа 2026.02.25-ний өдрийн дотор харъяа сумын Засаг даргын тамгын газарт ирүүлнэ үү. Одон авах шалгуурт хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 1-ээс өмнө нэг нас хүрсэн байх ёстой.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;
2. Анкет
3. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар; /хүүхэд насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;/
* Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
* Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Материал хүлээн авах ажилтан: Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан М.Мөнхзул
Утас: 99699838
Анкет татаж авах холбоос: https://docs.google.com/.../1sZ4oD.../edit...
Сэтгэгдэл үлдээх