Цаг үеийн мэдээ


Image

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг Бүрэгхангай суманд ажиллалаа. Ажлын хэсэг сумын төр, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа болон худалдааны төвийн төлөөлөл, малчин иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй ажлуудын явцтай танилцлаа.

Иргэдтэй уулзах үеэр тавигдсан санал хүсэлтүүдээс дараах асуудлуудыг шийдвэрлэн ажиллахаар боллоо. Үүнд:

- Нархан цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж

- “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн хүрээнд Бүрэгхангай сумын ЕБС-ийг орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан гадаад хэлний "Ленгафон" танхимтай болгох 40 сая төгрөгийг шийдвэрлэх

- Сумын спорт заалны асуудалд шат шатны түвшинд анхаарал хандуулж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх