Сургалтын талаарх мэдээлэл:
Эзэмших чадамжийн нэгж:
1. ХАБЭА-н шаарлага хангаж ажиллах
2. Замын хөдөлгөөний дүрэм журмыг судлах
3. Машин механизмын /тракторын/ бүтэц зохион байгуулалт, эд ангийг засварлах
4. Механизмыг жолоодох
Тавигдах шаардлага:Тухайн иргэн жолоочийн суурь ангилалтай байх /тухайлбал А, В, С... гэх мэт/, жолооны эрх хасагдаагүй байх.
Материалыг 2026 оны 02-р сарын 04-ны дотор өгнө үү.
Иргэн суралцах тухай хүсэлт өгч баталгаажуулсны дараа нэгдсэн системд бүртгэн, бүртгэл үүссэнээс хойш 14 хоногийн дараа шалгалт өгөх эрх үүснэ, үүнээс хойш 7 хоногийн дараа Булган аймгийн Цагдаагийн байгууллагаас тавигдсан нэгдсэн шалгалтын хуваарийн дагуу шалгалт өгнө. Шалгалтын өдөр хүндэтгэх шалтгаангүй ангиллын шалгалтад ороогүй тохиолдолд иргэн та дараа нөхөн шалгалт өгөх бүх зардлыг өөрөө хариуцах болно.
Сургалтын төлбөр: Иргэд 300.000 /гурван зуун мянган төгрөг/ " Чадварлаг мэргэжилтэн" хөтөлбөрийн хүрээнд төлбөрөөс чөлөөлөх болно.
Бүрдүүлэх материал: Эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар, цээж зураг 2ш
ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь Политехник коллежид тухайн сургалтыг зохион байгуулах болно.
Сэтгэгдэл үлдээх