Хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг


Image

✅Мал, амьтны шүлхий өвчин нь үхэр, хонь, ямаа, гахай зэрэг мал, амьтанд халдварладаг, маш хурдан тархдаг вирусийн гаралтай халдварт өвчин юм.

✍🏻Өвчний гол шинж тэмдэг:

✅Ам, хэл, уруул, буйл, туурай, хөхөнд цэврүү, шарх үүсэх.

✅Шүлс их гоожих, хоолонд дургүй болох.

✅Халуурах, доголох.

✅Саалийн малын сүүний гарц огцом буурах

✅Төл мал эндэх зэрэг эрсдэлтэй.

🦠 Халдвар дамжих зам:

✅Өвчтэй малтай шууд харьцах.

✅Тээврийн хэрэгсэл, хувцас, багаж хэрэгслээр.

✅Салхи, тоос, тэжээл, ус.

❗ ‼️Анхааруулга❗️‼️

📢📢Өвчний сэжиг илэрвэл харьяа сумын Мал эмнэлгийн тасаг, хариуцсан багийн малын эмчдээ нэн даруй мэдэгдэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх