Сургуулийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Бүрэгхангай сумын хэмжээнд “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ” аяныг зохион байгуулж байна.
“ЦЭВЭР ОРЧИН – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ”
Хайртай сумынхаа орчны бохирдлыг бууруулж, хүүхэд багачуудынхаа эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүр өөрт хуваарилагдсан талбайн их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцоно уу.
Цэвэрлэгээний өдөр: 2026 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдөр
БАЙГУУЛЛАГА БҮР ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЦГООЁ!
ХОГОО АНГИЛЖ, ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ!
ЦЭВЭР ОРЧИН БҮГДИЙН ХАМТЫН ХҮЧЭЭР БҮРДЭНЭ!
Цэвэрхэн орчин — эрүүл ирээдүй.
Хамтдаа цэвэрч, ухамсартай, хариуцлагатай байцгаая!
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
.jpg)
Сэтгэгдэл үлдээх