Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд Бүрэгхангай сумын хэмжээнд 2026 онд үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан хадах 18 иргэн, салаадтай хадлангийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Сумын Засаг даргын удирдлагын багийн хурлын шийдвэрээр 1 боодол өвсийг 11,000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.
Иймд малчид, иргэд та бүхэн гэрээ байгуулан хадлан бэлтгэж буй иргэн, салаадаас өвсөө худалдан авч, өвөлжилтийн бэлтгэлээ хангана уу.
АНХААРУУЛГА
Энэ жилийн хувьд өвсний гарц шингэн байгаа тул хадлангийн гарц бага байх магадлалтай байна. Иймд иргэд, малчид та бүхэн өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, шаардлагатай өвс тэжээлээ эртхэн татаж авахыг анхааруулж байна.
Хадлангийн өвсийг зөвхөн Бүрэгхангай сумын иргэдэд олгоно. Гадны иргэдэд худалдахгүй.
Гэрээ байгуулж, хадлан бэлтгэж буй иргэн, салаадын нэр, хадлан хадаж буй газрын байршил, холбоо барих утасны дугаарыг доорх хүснэгтээс авна уу.
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх