Цаг үеийн мэдээ

📢 АНХААРУУЛГА

Image

Шүлхий өвчний эрсдэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан “Малчид, төлчдийн баяр–2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах
• Үржлийн малын үзэсгэлэн худалдаа
• Хурдан дааганы уралдаан
• Насанд хүрэгчдийн сурын харваа
• Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан
зэрэг арга хэмжээ нь
🔴 ЗӨВХӨН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ХЭМЖЭЭНД зохион байгуулагдана.
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0243 ДУГААР АНГИЙН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ

Image

Бүрэгхангай сумаас 2026 оны I дүгээр ээлжийн цэргийн татлагаар Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид алба хааж буй цэрэгт мордсон залуусын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Бүрэгхангай сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган оролцож, цэргийн тангараг өргөсөн залуу дайчдад баяр хүргэн, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаа амжилттай хаахыг хүсэн ерөөв.
Цэргийн тангараг өргөсөн нийт дайчдадаа амжилт бүтээлийн дээдийг хүсье. 🇲🇳

📢 ЗАР МЭДЭЭЛЭЛ

Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх үйл ажиллагаа 2026 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Булган аймгийн Булган суманд зохион байгуулагдана.
Иймд хувьцаа өвлөх болон бусдад өвлүүлэх хүсэлтэй иргэд холбогдох материалаа бүрдүүлэн дээрх өдрүүдэд хүрэлцэн ирж үйлчлүүлнэ үү.
Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 03-05
Байршил: Булган аймаг Булган сум

ЗАР МЭДЭЭ

Image

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут-ын Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдтэй хийхээр товлогдсон уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшилсныг мэдэгдэж байна.

Уулзалтын товыг дахин мэдээлэх хүртэл иргэд та бүхнийг хүлээцтэй хандахыг хүсье.

📌 ЗАР МЭДЭЭ

Image

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдтэй уулзалт хийнэ.
🗓 2026 оны 5 сарын 20
🕒 15:00 цагт
📍 Спорт зааланд
Иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, санал хүсэлтээ солилцохыг урьж байна.

ХУДГИЙН ЗАСВАР ХИЙГДЭЖ, ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРУУЛЛАА

Image

4-р хорооны худагт бүрэн засвар хийж, хэвийн ажиллагаанд орууллаа.
Мөн 1-р хорооны хойд шинэ худагт усан сан байршуулж, ашиглалтад өглөө.
2, 3-р хорооны худгийн цахим радиатор шатсан тул Улаанбаатар хот руу засварлуулахаар хүргүүлсэн.
Нийт худгуудын засвар, үйлчилгээг “Баялаг Говь” ХХК-ийн засварын баг Улаанбаатар хотоос ирж хийж гүйцэтгэлээ.
Байгаль хамгаалах сангийн 2,8 сая төгрөгийн хөрөнгөөр урсгал засвар хийгдлээ.
👉 Иргэд та бүхэн нийтийн эзэмшлийн худгийг ариг гамтай, зөв зохистой ашиглаж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана уу.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Image

Бүрэгхангай сумын төрийн байгууллагууд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваариар ажиллана.
🕗 Ажлын цаг:
08:00 – 17:00
☕ Цайны цаг:
12:00 – 13:00
Иргэд, олон нийт та бүхэн төрийн үйлчилгээ авахдаа дээрх цагийн хуваарийг мөрдөн үйлчлүүлнэ үү.

🌱 МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР 🌱

Image

Эрүүл, ногоон ирээдүйн төлөө хүн бүрийн оролцоо чухал. Та бүхнийг “Мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, эх дэлхийдээ үнэт хувь нэмэр оруулахыг урьж байна.
🌿 Өнөөдөр тарьсан нэг мод маргаашийн цэвэр агаар, ногоон орчны эхлэл болно.
Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд:
✅ Иргэдэд мод үнэгүй олгоно
✅ Орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
🌳 Тараах модны төрөл:
• Агч
• Хайлаас
📍 Хугацаа: 2026.05.15 хүртэл
📞 Холбоо барих: 80191663
🌏 Ногоон ирээдүйн төлөө хамтдаа мод тарья

ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ӨДӨРЛӨГ

Image

2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14:00 цагт Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд иргэдэд зориулсан “Хуульчийн Про Боно-2026” өдөрлөг зохион байгуулагдана. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авах боломжийг олгоно.
Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.