ИТХ-ын дарга


Image

 

Бүрэгхангай сумын цахим хуудсаар морилон саатаж байгаа Танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ Та нартаа илгээж байгаадаа баяртай байна. 

ИТХ-аас үйл ажиллагаагаа ил тод байлгаж, нутгийн иргэд, олон түмнийгээ мэдээ мэдээллээр тасралтгүй хангах зорилгоор Бүрэгхангай сумын хуудсыг ажиллуулж байна.

Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаанд сумын Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн сонгосон нь төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлж байгаад талархахын зэрэгцээ өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна. 

Бүрэгхангай сайхан нутгийн ажилсаг хөдөлмөрч ард иргэд маань улам бүр өнгөжин жавхаажиж, төрөлх нутаг минь жилээс жилд хөгжин  дэвшиж улс орныхоо хөгжлийн тулгуур болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Манай  цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж Та бүхэн манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна  гэдэгт итгэлтэй  байна.

Бүрэгхангай нутгийнхаа хөдөлмөрч түмэндээ мэлмий тунгалаг, өлмий бат оршин, өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Н.ЭРХЭМБАЯР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх