Хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг

ОРОН НУТГИЙН ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Image

Булган аймгийн аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, зочлох үйлчилгээний байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой сургалтад урьж байна.
🤝 Хамтран зохион байгуулагч:
🇰🇷 KOICA – БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага
🏛 Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
🎭 Булган аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
👥 ХАМРАГДАХ БАЙГУУЛЛАГУУД:
✔ Зочид буудал
✔ Жуулчны бааз
✔ Амралтын газар
✔ Ресторан
✔ Кафе, кофе шоп
✔ Гэр буудал
📅 Огноо: 2026.06.25
📍 Байршил: Булган аймгийн ЗДТГ-ын 107 тоот танхим
🕘 Цаг: 09:00–17:00
📚 СУРГАЛТЫН АГУУЛГА
⭐ Үйлчлүүлэгчийн туршлагыг сайжруулах CS стратеги
⭐ Үйлчлүүлэгчтэй харилцах ур чадвар
⭐ Гомдол шийдвэрлэх арга зүй
⭐ Дижитал маркетинг ба онлайн захиалга
⭐ OTA платформ ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэх боломж
⭐ Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт
🎓 СУРГАЛТАД ХАМРАГДСАН БҮХ ОРОЛЦОГЧДОД СЕРТИФИКАТ ОЛГОНО.
📝 БҮРТГЭЛ
⏰ Эцсийн хугацаа: 2026.06.19
☎ 99418814 - ЗДТГ
⚠️ Сум бүрээс 5-аас доошгүй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг бүртгүүлнэ.

АЛТАНГАДАС ОДОНТ БҮРЭГХАНГАЙ СУМЫН “МАЛЧИД, ТӨЛЧДИЙН БАЯР – 2026” АРГА ХЭМЖЭЭНД ШАГНАГДСАН МАЛЧИД

Image

“Сумын аварга малчин” өргөмжлөлөөр
Цахт багийн малчин Гомбосүрэнгийн Батсайхан,
гэргий Банзрагчийн Оюунгэрэл
“Манлай малчин” өргөмжлөлөөр
Цахт багийн малчин Дэвээгийн Чинзориг
Сумын 100 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр
Цахт багийн малчин Чойсүрэнгийн Батцоож
“Алдарт эх”-ийн I одонгийн гарын бэлгээр
Дэрст багийн иргэн Батцэндийн Дарьсүрэн
Булган аймгийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр
Дэрст багийн малчин Чинбатын Саранбаатар
Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Жуух бичиг”-ээр
Бумбат багийн малчин Давгын Баярбаатар
“Хөдөө аж ахуйн тэргүүн” цол тэмдгээр
Цахт багийн малчин Түүвэйн Тэгшжаргал
Дэрст бхгийн малчин Лувсанцэрэнгийн Ганбат
Бүрэгхангай сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр
Цахт багийн малчин Ганболдын Гансүх
Бүрэгхангай сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр
Дархан багийн малчин Б.Даваадорж
Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Баярын бичиг”-ээр
Дэрст багийн малчин Ядамын Барс
Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр
Бумбат багийн малчин Энэбишийн Эрхэмцогт нар тус тус шагнагдлаа

ЗӨВЛӨМЖ

Image

♻️ Хуванцар савны хор аюулаас гэр бүл, эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжүүдийг хуваалцаж, бусдад түгээгээрэй

ҮРЖЛИЙН МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Image

“Малчид, төлчдийн баяр–2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үржлийн малын үзэсгэлэн худалдаанд малчид, иргэд та бүхнийг урьж байна.
📅 2026 оны 06 дугаар сарын 10
📍 Наадмын талбай
🐑 Чанартай үржлийн мал
🤝 Худалдан авах, худалдах боломж
🐎 Туршлага солилцох, хамтран ажиллах боломж

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

Image

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Намжилдоржоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр суманд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 4 аж ахуйн нэгжийн хүнсний дэлгүүр, цайны газарт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 24 нэр төрлийн, 773,646 төгрөгийн үнэ бүхий хугацаа нь дууссан болон хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүнийг илрүүлж, тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтаар устгууллаа. Мөн мэргэжилтнүүд өөрсдийн чиглэлийн дагуу мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргэн ажиллав.
Иргэд та бүхэн худалдан авалт хийхдээ эрүүл ахуйн шаардлага хангасан, хугацаа болон хадгалалтын горим нь хэвийн бүтээгдэхүүнийг сонгон худалдан авахыг анхааруулж байна.

ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Image

Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн тасгаас газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон тариалангийн бүсэд нутаглаж буй малчин өрхүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус уулзалтаар газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал, малчид, тариаланчдын санал хүсэлтийг сонсож, харилцан санал солилцов.
Мөн тариалангийн талбайд мал орж хохирол учруулах асуудал жил бүр давтан гарч байгаатай холбогдуулан малчид, тариаланчид, Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулдаг гурвалсан гэрээг шинэчлэн боловсруулах, талуудын саналыг тусган шинэчлэн байгуулахаар шийдвэрлэлээ.
Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Өгөөж Түрүү” ХХК-д талархал илэрхийлье.
Орон нутгийн хөгжил, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буй хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
БҮРЭГХАНГАЙ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР