Бүрэгхангай сумын клуб нь 1930 онд Улаан гэр нэртэйгээр 10 гаруй сайн дурын уран сайханчидтай байгуулагдаж, 1941 онд Улаан гэр нь сумын Улаан булан, 1963 онд сумын клуб, 1995 онд сумын Клуб нь улсын хэмжээнд нэршлээ өөрчлөн Соёлын төв нэртэй болж үйл ажиллагаа өргөжин иргэд, хүүхэд залуучуудын дунд соёл олон түмний ажлыг олон хэлбэрээр явуулах нөхцөл боломж бүрдсэн юм.
2006 оноос Эрхлэгч, Номын санч, Бүжгийн багш, Хөгжмийн багш, Үйлчлэгч зэрэг батлагдсан 5 орон болж одоогоор эрхлэгчээр Ц.Баярмаа, бүжгийн багшаар С.Шижирбаатар, үйлчлэгчээр Л.Золжаргал нар ажиллаж байна
Сэтгэгдэл үлдээх