Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд цахим платформ хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сурагчдыг сурч хөгжих орчин бүрдүүлэх зорилгоор нөхөн хангалтын зардлаар 70 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг сурагчийн зөөврийн жижиг компьютер, багшийн толгой компьютер 1 ширхэг, WIFI цацагч төхөөрөмж 1 ширхэг, 65 инчийн ухаалаг самбар 1 ширхэгийг авч цахим анги бий болгон сурагчдын хичээл сургалтад ашиглаж эхэллээ.