Хөдөлмөр нийгмийн хамгаалал

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Image

“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн гишүүдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг:
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Отгонтуяа “Эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр,
Насан туршийн боловсролын багш Ц.Алимаа “Гэр бүлийн боловсрол олгох” сэдвээр,
Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан М.Мөнхзул “Гэр бүл дэх хүүхдийн орчин” сэдвээр тус тус зохион байгуулж, оролцогчдод хэрэгцээт мэдлэг, зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллалаа.
Энэхүү сургалт нь өрхийн гишүүдийн эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчны талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ болж, оролцогчдын идэвхтэй оролцоо, харилцан ярилцлага өрнөсөн үр дүнтэй сургалт боллоо.

АХМАД НАСТНУУДЫН АНХААРАЛД

Image

Шинээр Насны хишигт бүртгүүлэх ахмад настнууд бүртгүүлнэ үү.
📌 1961 оны 02 дугаар сарын 20-ноос 1961 оны 07 дугаар сарын 15-ны хооронд төрсөн ахмад настнууд харьяа сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэнд хандан бүртгүүлнэ.
📞 Холбогдох утас: 9985-9435

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Image

Бүрэгхангай сумын Засаг даргын “Хөгжлийг түүчээлье” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ахмад настныг дэмжих зорилтын хүрээнд сумын хэмжээнд “Хариу нэхээгүй тус” сайн үйлсийн аяныг зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд Бумбат багийн иргэн, өрх толгойлсон ахмад настан Зэвэгийн Дуламсүрэнг хашаа, байшинтай болгох зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив цуглуулж байгаа бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байшингийн торхыг гардуулан өглөө.
Сайн үйлсийн аян үргэлжлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд сэтгэл гарган оролцож, дэмжлэг үзүүлсэн нийт иргэд, байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Бүрэгхангай сумын Амьжиргааг дэмжих зөвлөл

МЭРГЭЖИЛ ОЛГОХ ГОО САЙХНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Image

2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мэргэжил олгох гоо сайхны сургалт зохион байгуулагдах тул сонирхсон иргэдийг хамрагдахыг урьж байна.
📌 Хамрах хүрээ:
Хөдөлмөрийн насны ажилгүй иргэд
📌 Чиглэл:
Гоо сайхны мэргэжлийн анхан шатны сургалт
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг:
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс лавлана уу.
📱 Холбогдох утас: 99859435

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслийн хүрээнд 2026 онд Бүрэгхангай сумаас дараах иргэд санхүүгийн дэмжлэгт хамрагдлаа.

Image

• Аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд:
Дархан багийн иргэн Даваажавын Дарьсүрэн – Оёдол, эсгүүрийн чиглэлээр 10.0 сая төгрөг
Дархан багийн иргэн Дагвын Давааням – Авто засвар, дугуй засварын хосолсон үйлчилгээний чиглэлээр 10.0 сая төгрөг
Дархан багийн иргэн Чинзоригийн Ичинхорлоо – Цайны газрын үйл ажиллагаа явуулах чиглэлээр 9.0 сая төгрөг
Дархан багийн иргэн Эрдэнэтуяагийн Хулан – Гар урлалын чиглэлээр 10.0 сая төгрөг
• Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд:
Дархан багийн ахмад настан Гарамжавын Ганболд – Хүнсний ногоо тариалах чиглэлээр 10.0 сая төгрөг
Дархан багийн ахмад настан Маналын Ургаацэцэг – Оёдлын чиглэлээр 7.0 сая төгрөг
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд:
Дархан багийн иргэн Лхагважавын Ууганбаяр – Дугуй засварын чиглэлээр 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт тус тус хамрагдсан.
Нийт 7 иргэн 66.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдан өрхийн орлогоо нэмэгдүүлж, тогтвортой хөдөлмөр эрхлэн ажиллаж байна.

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Image

Сайн үйлс хэзээд үнэ цэнтэй байдаг.
Бид хамтдаа нэгэн өрхийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадна.
Бүрэгхангай сумын БУМБАТ багийн иргэн
Зэвэгийн ДУЛАМСҮРЭН -гийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, хашаа, байшинтай болоход дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү сайн үйлсийн аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.
🤝 Таны өгсөн багахан тус ч хэн нэгний амьдралд
том гэрэл гэгээ авчирна.
💳 ХАНДИВЫН ДАНС
ХААН БАНК
IBAN: 63000500 5274212122
Данс эзэмшигч: Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн Д.Оюунгэрэл, Б.Үүрийнтуяа
❤️ Сэтгэлийн дэм бүхэн үнэ цэнтэй
👉 Хамтдаа тусалцгаая!

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ, арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Image

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН
Бүрэгхангай сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг дэмжих МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ, арга хэмжээ зохион байгуулагдлаа.
🔹 Малжуулах төсөлд хамрагдсан төрийн албан хаагчид:
• А.Ганчимэг /ЗДТГ – Хүний нөөц, хөгжлийн бодлогын мэргэжилтэн/
• Б.Баярцэцэг /“Нархан” цэцэрлэг – бүлгийн багш/
• Б.Батсүрэн /ЕБС – дизайн технологийн багш/
• Б.Булганчимэг /ЭМТ – эм зүйч/

🏡 ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРӨӨР 5 ӨРХ ИЖ БҮРЭН ГЭРТЭЙ БОЛЛОО 🏡

Image

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН
Бүрэгхангай сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЬЕ” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зорилтот өрхүүдэд 5 иж бүрэн гэр олголоо.
🔹 Гэржүүлэх төсөлд хамрагдсан өрхүүд:
• Бумбат багийн иргэн Д.Даваадорж
• Бумбат багийн иргэн Ц.Бат-Өлзий
• Цахт багийн иргэн А.Булганбаатар
• Дэрст багийн иргэн Ц.Болд-Эрдэнэ
• Дархан багийн иргэн Ч.Батбаяр

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл зарлагдлаа.

Image

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл зарлагдлаа.
Дараах бичиг баримтыг бүрдүүлэн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлнэ үү
1.Төсөл
2.Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар
3. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
4. Өргөдөл
5. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Холбогдох утас: 99859435