Түүхэн дурсгалт газрууд

Бичигтийн хадан хошуу

Image

Бичигтийн голын адагт баруун гар талдаа зүүн хойшоо харсан багахан шиг элгэн улаан хаданд хар өнгийн будгаар бичсэн эртний бийрэн бичээс бий. Уг бичээсийн хэлбэрийг ХIII зууны үеийн монгол бичгийн хэлбэр болов уу? гэж таамаглан ярилцдаг

Хавиргагүй хайлааст

Image

Бүрэгхангай сумын 2-р багийн нутаг Орхон голын урд талд Хавиргагүй хайлааст хэмээх өвөрмөц сонин тогтоц бүхий нэгэн уул бий. Энэ уулыг нарийн ажиглавал баруун талаас нь ирт мэсээр тас цавчсан ч юм шиг, нэг харахад сүр бараатай байц сүрлэг энэ уулын өрөөсөн талыг өм цөм татаад аваад хаячихсан юм шиг.

Бодь мод

Image

Давааны адагт хэдэн үедээ дамжин шүтэж ирсэн нэгэн сонин хэлбэртэй мод буй. Үүнийг нутгийнхан “Бодь мод” гэдэг. Энэхүү мод нь хөлөө дороо нугалаад хэвтэж байгаа бодь гөрөөсний хэлбэртэй

Ногоон морьт

Image

Урдаасаа харан үүл, толгойгоо зөрүүлэн зогссон 5 адууны тод дүрс хааш хаашаа 500 метр орчим талбайд нуранги чулууны урсгал болж тогтохдоо жилийн дөрвөн улирлын өнгө, өнгөөр ялгаран тодорч байх нь илгэн дээр хадаж өлгөсөн уран зураг шиг харсан үзсэн хүний сонирхлыг татаж, хайрлан бишрэх сэтгэлийг төрүүлнэ. Ногоон морьтын аманд орших морьдыг байгалийн хосгүй бүтээл, урлагийн нэгэн төрөл болох “ланд арт” хэмээн тодорхойлсон нь бий.