Бүрэгхангай сумын 1-р багийн нутаг Ямаатын голын эхэнд Бодь модны даваа гэж бий. Давааны адагт хэдэн үедээ дамжин шүтэж ирсэн нэгэн сонин хэлбэртэй мод буй. Үүнийг нутгийнхан “Бодь мод” гэдэг. Энэхүү мод нь хөлөө дороо нугалаад хэвтэж байгаа бодь гөрөөсний хэлбэртэй. Уг модны диаметр ёроолоороо 110-100 см, нурууны урт нь 100-120 см, нуруун дээгүүр нь ов товон цоохортой, толгойн талаасаа эвэр мэт эгц дээшээ шулуухан ургасан нь үнэхээр байгалийн сонин тогтоц, ард олны шүтээн буюу. Бодь гөрөөс нь эх дэлхийд буухдаа битүү хөвч ойтой, булаг шанд элбэгтэй олон хүний зам харгуй бараадаж буугаад олон зууны турш оршсоор, нутгийн ард олон шүтэн биширч идээ цагааныхаа дээжийг өргөсөөр ирсэн байна.
Мөчир бүртээ хадаг яндар болсон энэ модыг хурмаст тэнгэр гамшиг зовлон хааяагүй элбэгшин, өнчрөл ядуурлын туйлдлаас хүн ардыг авруулахаар энх амгаланг бэлгэдэн илгээсэн гэдэг. Энэ модтой холбоотой хууч, домог олон байхаас гадна одоо нутгийн ард олон үр хүүхэд тогтохгүй байх, өр ширэнд орох зэрэгтээ аврал эрэн ирж хүслээ шившин мөргөдөг байна.
Сэтгэгдэл үлдээх