Ажлын алба


Image

Бүгд Найрамдах Улсаа Тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 101 жил, Ардчилсан Үндсэн хууль баталсны 33 жилийн ойн "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН"-ыг сумын ИТХ-ын Ажлын албанаас 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Сумын цолтой болон залуу 22 бөх тойргоор барилдсанаас Хишиг-Өндөр сумын харьяат сумын Заан Б.Бэх-Очир түрүүлж, Бүрэгхангай сумын харьяат сумын нэмэх начин М.Булганжаргал үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Хутаг-Өндөр сумын харьяат сумын Начин Ц.Цогт-Эрдэнэ, Дашинчилэн сумын харьяат сумын Заан Э.Дондог нар шалгарсан бол дунд шөвөгт Дашинчилэн сумын харьяат сумын Заан Д.Наранхүү, Бүрэгхангай сумын харьяат сумын Заан Э.Бямбадорж нарт тус тус шалгарлаа.

Энэхүү барилдааны үеэр АИХ-ын депутат асан З.Дашцэдэнгийн хүү Д.Түмэнцогт “Уран барилдаант бөх”-ийн шагналыг Бүрэгхангай сумын харьяат сумын нэмэх начин М.Булганжаргалд гардууллаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх