АЛТАНГАДАС ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙГОО УГТАН НУТГИЙН СҮЛД ДУУГАА ӨЛГИЙДЭН АВЛАА.
Сүлд дууг Булган аймгийн Могод сумын харьяат МУСТА, “Төмөр замын чуулга”-ын гоцлол дуучин Х.Батболд, Бүрэгхангай сумын унаган хүү Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын дуучин Доржсүрэнгийн Батсүх, Бүрэгхангай сумын уугуул Уртын дуучин Ж.Цэрэндолгор нар дуулж олны хүртээл болголоо.
МУУГЗ Д.Цэвээнравдангийн ая, МУСТА Б.Мөнхбаатарын үг “САЗАН БҮРЭГИЙН САЙХАН НУТАГ” дууг та бүхний мэлмий сонорт хүргэж байна хүлээн авна уу.
Буурал түүхт Бүрэгхангай сумын сүлд дуу нийт 11 сая төгрөгөөр бүтсэнийг та бүхэнд дуулгая. 6 сая төгрөг нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн хандиваар, 5 сая төгрөгийг Д.Догсом багштай 8а, М.Дэлгэрсайхан багштай 8б ангийн 1993 оны XV төгсөлтийн хамт олон ивээн тэтгэлээ. Та бүхэндээ талархал илэрхийлж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе
Мөн нийт уран бүтээлчдэдээ уран бүтээлийн өрнүүн их амжилт хүсье
Сэтгэгдэл үлдээх