Image

Цахт багийн иргэдийн нийтийн хурал 80 хувийн ирцтэй эхэллээ. Багийн дарга Д.Оюунгэрэл, ИТХ-ын дарга Ж.Отгонтуяа, Засаг дарга М.Бадам болон Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд малчдад мэдээлэл өглөө.

Малчид багийнхаа тулгамдаж буй асуудал болох сүлжээний талаар тодрууллаа. Мөн малын сэг зэм, өвөлжилт, хаваржилтын газар олголтын талаар холбогдох албан хаагчдаас мэдээлэл авлаа.

Бүрэгхангай сумын Шилдэг татвар төлөгч иргэнээр Цахт багийн малчин Д.Сэнгээ шалгарлаа. Мөн сумын удирдлагууд түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгийг гардуулан өглөө.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх