Алтангадас одонт Бүрэгхангай сумын БУМБАТ багийн өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга М.Бадам, Засаг даргын орлогч Ч.Наранчимэг, Багийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, багийн иргэд оролцлоо.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Д.Батсүх, Залуу уран бүтээлч М.Дорж, Бүрэгхангай сумын Соёлын төвийн уран бүтээлчид, Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны хөтлөгч дуучин Н.Норовсамбуу, дуучин Э.Марал-Эрдэнэ, Залуу уран бүтээлч н.Анударь нар ая дуугаа өргөлөө.
Өдөрлөгийн үеэр Их нас, Хязаалан, Шүдлэн насны морьд уралдуулж, хүчит бөхийн барилдаан, өсвөрийн барилдааныг 3 насны ангиллаар , хүүхдийн сурын харваа зохион байгуулж, бай шагналыг Бумбат багийн улс, аймаг, сумын аварга малчид ивээн тэтгэж оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх