Алтангадас одонт Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат Жүжигчин Б.Батмэнд болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Бүрэгхангай сумын ардын авьяастнууд ая дуугаа өргөлөө.
Сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дэрст багийн иргэдийг Бүрэгхангай сумын түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдэг болон аймаг сумын ИТХ, Засаг даргын баярын бичгээр шагнаж урамшууллаа.
Сэтгэгдэл үлдээх