Дархан багийн Засаг даргаар Дэнсмаагийн Ганбат 72.5 хувийн саналтайгаар дахин сонгогдлоо. Мөн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан Даргалагчаар 57.9 хувийн саналтайгаар Дамдинсүрэнгийн Амаржаргал сонгогдлоо.



Багийн ИНХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2025-01-14-ний өдөр ирцийн бүртгэлээр 197 иргэн хүрэлцэн ирсэн тул 12:45 цагт хуралдааныг эхлүүлэн дараах асуудлыг хэлэлцлээ.
1.Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчаар:
- Д.Амаржаргал
- М.Рэнцэнханд нар нэр дэвшиж 113 иргэний буюу 57.9%-ийн саналаар Хуралдаан даргалагчаар Д.Амаржаргал сонгогдлоо.
2. Багийн Засаг даргаар
- Д.Ганбат
- Б.Баярбаясгалан нар нэр дэвшиж санал хураалтад нийт 204 иргэн оролцсоноос 148 хүн буюу 72.5%-ийн санал авсан Д.Ганбатыг Дархан багийн Засаг даргад нэр дэвшүүлж томилуулахаар сумын Засаг даргад уламжиллаа.
Баяр хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Сэтгэгдэл үлдээх