Дэрст багийн Засаг даргаар Эрдэнэбаатар овогтой Мөнх-Эрдэнэ 57 хувийн саналтайгаар, Иргэдийн нийтийн хурлын хуралдаан Даргалагчаар 72 хувийн саналтайгаар Энхбатын Бадамцэцэг сонгогдлоо.


ДЭРСТ 3-Р БАГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2025.01.16-ны өдөр Дэрст 3-р багийн 253 иргэн хуралдаандаа оролцож багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны дэгээ батлан зохион байгуулалтын асуудлууд хэлэлцэв.
Хуралдааны даргад:
1. Э.Бадамцэцэг
2. Ж.Даваа нар нэр дэвшиж 184 оролцогчийн буюу 72%-ийн саналаар Э.Бадамцэцэг багийн хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн Засаг даргаар
1. Э.Мөнх-Эрдэнэ
2. Л.Баттөгөлдөр нар нэр дэвшин 146 оролцогчийн буюу 57%-ийн саналаар Э.Мөнх-Эрдэнэ сонгогдож, томилуулахаар сумын Засаг даргад уламжиллаа.

БИНХ-ын Хуралдаануудад сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр 2025 онд сум орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээг, Засаг дарга Э.Эрдэнэбулган "Хөгжлийг түүчээлье" 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгыг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Бадам болон ЗДТГ-ын албан хаагчид цаг үеийн мэдээлэл өглөө.






Сэтгэгдэл үлдээх