Соёл урлаг, спорт


Image

🇲🇳Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өсвөр, залуучуудын ес дэх, ахмадын ангиллын гурав дахь удаагийн тэмцээнд 34 орны 300 орчим тамирчин өрсөлдлөө.

🏆🥇Тус тэмцээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Тэргүүн хүчтэн клубын тамирчин П.Эрдэнэбулган АЛТАН медаль хүртэж Монгол улсынхаа төрийн далбааг мандууллаа.

🥰Сум орон нутаг, ижий аавынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчин охиндоо Бүрэгхангай сумын удирдлага, нийт иргэдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх