Соёл урлаг, спорт


Image

💪Модон барилдааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн “ARA ARENA” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

🏆Тус тэмцээнд Бүрэгхангай сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Модон барилдааны Монгол Улсын аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Европ тивийн мөнгөн медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Дэд аварга Энхбаярын Орхонтамир түрүүлж Монгол Улсын хошой аварга боллоо.

🎖️Мөн Булган аймгийн модон барилдааны “ANKHDAGCH TEAM” багаас 9 тамирчин Улсын аваргад өрсөлдөж 5 тамирчин медальт байранд шалгарсан байна.

🥰Орхонтамир маань Булганыхаа тамирчдыг өөрөө бэлдэж, дасгалжуулан энэ удаагийн тэмцээнд хүч сорин өрсөлджээ.

👏Э.Орхонтамирдаа болон тамирчдадаа баяр хүргэж, 5 сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох KHASAR CUP тэмцээнд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх