Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэний 100 жил, Бүрэгхангай сумын ЕБС-ийн 100 жилийн ойг угтан Соёлын гавьяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн нэрэмжит "УРАН ЖИРГЭЭ-2025" аймгийн аварга шалгаруулах уран уншлагын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 4 насны ангилалд нийт 93 хүүхэд оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Шагналыг Булган аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга н.Оюунзаяа, Бүрэгхангай сумын Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнэ, Сургуулийн Захирал Н.Жаргалсайхан, Соёлын төвийн эрхлэгч Ц.Баярмаа нар гардууллаа.
ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ АНГИЛАЛД
Булган сумын 6-р цэцэрлэгийн оролцогч Б.ЦЭЛМЭГ
Булган аймгийн Баяннуур сумын оролцогч Д.ГҮНДЭГМАА
Булган аймгийн Гурванбулаг сумын оролцогч Т.ЗУЛЦЭЦЭГ
.jpg)
Өсөх ирээдүйтэй уран уншигчаар Баяннуур сумын оролцогч Л.Намуундарь
СУРГУУЛИЙН БАГА НАСНЫ АНГИЛАЛД /1 – 5 анги /
Булган аймгийн Бүрэгхангай сумын оролцогч М.АМАРБАЯСГАЛАН
Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн оролцогч О.ГОО-ҮЖИН
Булган аймгийн Баяннуур сумын оролцогч Г.ГАРАМХАНД

Өсөх ирээдүйтэй уран уншигчаар Сэлэнгэ сумын оролцогч Б.Дүүрэнбаяр
СУРГУУЛИЙН ДУНД НАСНЫ АНГИЛАЛД /6 – 9 анги /
Булган аймгийн Сэлэнгэ сумын оролцогч М.УХААНЗАЯА
Булган аймгийн Баяннуур сумын оролцогч Э.Мишээл
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын оролцогч Н.Баярцэнгэл

СУРГУУЛИЙН АХЛАХ НАСНЫ АНГИЛАЛД /10 – 12 анги /
Булган аймгийн Бүрэгхангай сумын оролцогч Б.ОЮУНГЭРЭЛ
Булган аймгийн Булган сумын 2-р сургуулийн оролцогч Г.МЯГМАРТУЯА
Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн оролцогч Б.ОДМАА

Тэмцээнийг Бүрэгхангай сумын ЗДТГ, ЕБС, Соёлын төв, Булган аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх