Могой жилийн сар шинийн баярт зориулсан шинийн 8-ны билэгт сайн өдөр Бүрэгхангай сумын үндэсний сурын холбооноос зохион байгуулсан "ЦАГААН САР"-ын харваа амжилттай зохион байгуулагдлаа. Харваанд Булган, Баянхонгор, Төв аймгийн нийт 28 харваач оролцон цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэй 1-р байранд Булган Баяннуур сумын харьяат сумын мэргэн Ц.Мөнхсайхан, 2-р байранд Баян-Агт сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер А.Отгонбаяр, 3-р байранд Бүрэгхангай сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер Г.Гантөмөр, 4-р байранд аймгийн мэргэн, спортын мастер А.Лувсансүрэн, 5-р байранд Бүрэгхангай сумын харьяат аймгийн гарамгай харваач, спортын мастер М.Болд, аймгийн мэргэн, спортын мастер Д.Галбадрах нар, Эмэгтэй Бүрэгхангай сум Аймгийн гарамгай харваач Д.Саранчимэг, 2-р байранд сумын мэргэн Д.Бат-Өлзий, 3-р байранд сумын мэргэн Ц.Баярмаа, 4-р байранд сумын мэргэн Ц.Шинэзул нар шалгарч шагналын эзэд болцгоолоо. Мөн харвааны үеэр сумын удирдлагууд хүрэлцэн ирж сум тавин, харваачиддаа амжилт хүсэн хүндэтгэл үзүүллээ. Үндэсний их өв соёлоо өвлөн уламжилж яваа нийт харваачиддаа баярлалаа. Та бүхний минь хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Цагаан сарын харвааг ивээн тэтгэж хамтран ажилласан сумын засаг дарга Э.Эрдэнэбулган танд баярлалаа, танд ажлын өндөр амжилт хүсье.
.jpg)

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХОЛБОО.
Сэтгэгдэл үлдээх