Хөдөлмөр нийгмийн хамгаалал


Image

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭЛЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ ДЭВШИХ ХОРИН “ЗӨВ ГЭР БҮЛ”-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙ ӨРХҮҮДЭД 2025 ОНД ХИЙГДСЭН АЖЛУУД:

  • “Ногоон тэжээл” төслийн хүрээнд “Зөв гэр бүл”-ийн үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн 8 гишүүдийг түр ажлын байраар ханган ажилласан.
  • Халамжаас хөдөлмөрт дэвших хорин “Зөв гэр бүл”-ийн үйлчилгээнд хамрагдаж буй 6 өрхөд нийт  240 толгой  мал олгосон. 
  • 1 оюутанд сургалтын төлбөрийн 50 хувь буюу 1,2 сая төгрөгийн сургалтын дэмжлэг үзүүлсэн.
  •  “Зөв гэр бүл” үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн хүүхдүүдэд 100,000 төгрөгийн хичээлийн хэрэглэл олгосон. / цүнх, дэвтэр, хичээлийн хэрэглэгдэхүүн /. 19 хүүхдэд 100,000 төгрөгийн нийт 1,900,000 төгрөгийн дэмжлэг олгосон.
  • Халамжаас Хөдөлмөрт дэвших хорин “Зөв гэр бүл” үйлчилгээнд хамрагдаж буй 1 өрхөд 5 ханатай өргөө цагаан гэр олгосон.
  • Бичил уурхай эрхлэж буй  уул уурхайн нөхөрлөлүүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд 4 иргэнийг 0,7 сая төгрөгийн  Эрүүл мэндийн даатгал, 15 иргэнийг 2,7 сая төгрөгийн Сайн дурын Нийгмийн даатгалд жилээр нь хамруулсан. 

Ахмад, Залуучууд, эмэгтэйчүүд чуулга уулзалт, "Миний хүүхэд-Монголын ирээдүй" аяны хүрээнд Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Ундраагаар ахлуулсан ажлын хэсэг сургалт, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулсан ур чадварын сургатад, Олон улсын “Охидын өдөр”-т зориулсан сургалт нөлөөллийн ажлын Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Насан туршийн боловсрол, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нартай хамтран “Ёс зүй, манлайлал” сэдвээр эмэгтэй сурагчидад мэдлэг мэдээдэл олгож ажилласан тус тус хамруулан ажилласан.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх