“МАЛ–МАХ 2025” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт Сум дундын цагдаагийн тасгийн алба хаагч болон Засаг даргын Тамгын газрын алба хаагч нар Малын хулгайн гэмт хэрэг болон махны хууль бус тээвэрлэлтийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал–Мах 2025” нэгдсэн арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээ нь энэ оны 11 дүгээр сарыг дуустал үргэлжлэх бөгөөд мал, мах тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн мал, мах тээвэрлэхдээ холбогдох бичиг баримтын бүрдлийг хангаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх